Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН “НАСНЫ ХИШИГ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛДЭЭ ХАМРАГДААРАЙ 

Монгол Улсын Засгийн газраас ахмад настнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор олгодог 65 нас хүрсэн ахмад настны “Насны хишиг” үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэл эхэллээ.  

Ахмад настны тухай хуульд зааснаар 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүр улсын төсвөөс санхүүжүүлэн наснаас нь хамааруулан насны хишиг олгодог бөгөөд тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар баталдаг. 

2025 оны байдлаар Монгол Улсад 65-аас дээш насны 190 гаруй мянган ахмад настан байгаа гэх судалгаа бий. Эдгээр ахмад настнуудад наснаас нь хамааран 65–69 настайд 50,000 төгрөг, 70–79 настайд 80,000 төгрөг, 80–89 настайд 150,000 төгрөг, 90 ба түүнээс дээш настайд 250,000 төгрөгийн насны хишиг олгодог журамтай. 

“Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс олгож эхэлсэн бөгөөд тус тэтгэмжид анх удаа хамрагдах гэж байгаа болон өмнө нь хамрагдаж байгаагүй иргэд E-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.  

“Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ? 

  • Та өөрийн бүртгэлээрээ E-Mongolia систем рүү нэвтрэнэ.  
  • Үйлчилгээ хайх хэсэгт “Насны хишиг” үйлчилгээг сонгоно. 
  • Үйлчилгээ авах товч дээр дарснаар бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт гарч ирнэ. /Цахимаар хүсэлтээ илгээснээр эдгээр материалыг биетээр бүрдүүлэх шаардлагагүй/ 
  • Үргэлжлүүлэх хэсэгт дарж, дансны мэдээлэл хэсэгт өөрийн ашигладаг арилжааны банкаа сонгон, өөрийн нэр дээрх дансны дугаараа оруулан бүртгүүлнэ. 
  • Баталгаажуулах хэсэгт “Тийм” гэсэн сонголтыг хийснээр хүсэлт амжилттай илгээгдэж таны данс баталгаажна. 

Тус үйлчилгээнд 65 болон түүнээс дээш насны бүх ахмадууд хамрагдах боломжтой. Харин өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул дахин шинээр хүсэлт илгээх шаардлагагүй. 

Биечлэн очих тохиолдолд өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сумын халамжийн мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ. Өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлснээр тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахмад настны иргэний үнэмлэх бусад баримт бичгийг хавсарган “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм.  

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ