Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Хүннү хот дахь чөлөөт бүсийг түшиглэн мэдээллийн технологи, инновацын төв бүхий “Цахиурын хөндий”-г байгуулахаар зорьж байна

Шинэ Зуунмод хот дахь чөлөөт бүсийн Хүннү ухаалаг шинэ хотын бүтээн байгуулалтыг тулгуурлан “Цахиурын хөндий” болон дата төв байгуулах талаарх харилцан мэдээлэл солилцох уулзалт боллоо.

Уулзалтанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү, “Үндэсний дата төв” УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл, Хүннү хотын Захирагч М.Батбаяр , “Шинэ зуун мод хот болон Эдийн засгийн чөлөөлт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан зөвлөх Ишида Масаюки, “Хүннү хотын хөгжлийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гүнболд нар оролцлоо.

Хүннү хот дахь чөлөөт бүсийг түшиглэн мэдээллийн технологи, инновацын төв бүхий “Цахиурын хөндий” болон  Дата төв байгуулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс  бодлогын болон арга зүйн зөвлөмжийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү тодорхой саналуудыг гарган хэлэлцлээ.

Цаашид эдийн засгийн үндэслэл, хэрэгжилтийн боломж, дэд бүтцийн шаардлага, санхүүгийн тооцоог тодорхойлсон ТЭЗҮ боловсруулж, улмаар олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц төсөл боловсруулах, Эрчим хүчний хэмнэлттэй, хиймэл оюун (АI)-д суурилсан, их өгөгдөл (Вig data) боловсруулах боломжтой олон улсын стандартад нийцсэн ногоон Дата төв (Green data center)-ийг хэрхэн бий болгох талаарх бодит үр дүнд хүрэх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо.

Other news

Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улс “Цахимаар нэн түрүүнд” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн 9 сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг Засгийн газрын хуралдаанд

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ