Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“ЦАХИМ ХҮРТЭЭМЖ” ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын гишүүд “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль”-ийн төслийг санаачлан, дээрх хуулийн төсөлд салбар бүрийн санал хүсэлтийг тусгах зорилтын хүрээнд өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү  болон  хууль санаачлагчид “ЦАХИМ ХҮРТЭЭМЖ ” хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүртээмжийн өнөөгийн байдлын талаар  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр танилцууллаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх хуулийн төслийн үзэл баримтлал”-ыг танилцууллаа. 

Монгол Улсад төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, саадгүй авах гол платформ болж байна. Судалгааны тоон мэдээллээс авч үзвэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтдээ 358 төрлийн үйлчилгээний хүрээнд 2,148,530 удаагийн үйлчилгээ авчээ. E-Mongolia 5.0 шинэчлэлээрээ ОУ-ын WCAG стандартын дагуу хөгжүүлэлтийг дахин сайжруулж, дэлгэц уншигч программ ашиглан E-Mongolia системийг саадгүй ашиглах боломжтой болсон. Түүнчлэн E-Mongolia систем нь бүх нийтэд хүртээмжтэй байдлын (Universal Design) зарчмаар бүтээгдсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцсэн дараах шийдлүүдийг агуулдаг. Үүнд:

•         Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж дэлгэц уншигчид нийцсэн бүтэц, өндөр контрастын горим, томруулах боломжийг хэрэгжүүлсэн.

•         Сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулан дохионы хэлний тайлбар бүхий видео контент, бичмэл зааварчилгаа, чатботын тусламжийг санал болгодог.

•         Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулж гарын товчлуураар удирдах боломжтой энгийн бүтэцтэй интерфэйс боловсруулсан.

Эдгээр нь техникийн шийдэл төдийгүй хүний эрхэд суурилсан цахим хүртээмжийн олон улсын жишигт нийцсэн алхам юм.

Түүнчлэн  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь төрийн үйлчилгээг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгайлсан арга хэмжээ, хөтөлбөрүүдийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраараа дамжуулах хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ тэдний төрийн үйлчилгээ авах боломжийг хялбаршуулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “ХУРДАН” киоск төхөөрөмжийг нийслэл болон 21 аймгийн нийт 30 байршилд суурилуулсан. Уг төхөөрөмж нь төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг  бие даан, саадгүй авах боломжийг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. 2026 онд улсын хэмжээн дэх бүх киоск төхөөрөмж дээр виртуал операторын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш оролцоог дэмжих, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, цахим орчинд бие даан үйл ажиллагаа явуулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор “ХУРДАН” клубийг байгуулж, өнөөдрийн байдлаар 129 гишүүнтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтын үеэр Төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй, иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх, нийтийн мэдээллийн дэд бүтцийг сайжруулах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, кибер аюулгүй байдлыг хангах, өгөгдөл солилцоог сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улс “цахим үндэстэн” болох стратегийн зорилгын хүрээнд цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж, хүртээмж, чанарыг бодитоор сайжруулахыг зорьж буйг талууд онцоллоо.

Цаашид цахим хүртээмжийг системтэйгээр сайжруулах зорилгоор салбар байгууллагууд хамтарсан тусгай дэд ажлын хэсэг байгуулж, бодлогын түвшинд илүү уялдаа холбоотой ажиллах, олон улсын сайн туршлагыг судлах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар болов.

Энэхүү ажил нь Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүн ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагаатай уялдаж байгаагаараа онцлог юм. 

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенбергтэй уулзлаа

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал яамны бодлого үйл ажиллагаа, хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, кибер аюулгүй байдал, халдлагаас сэргийлэх чиглэлээр

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ