Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Э.Батшугар: Хиймэл оюуныг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Ази, Номхон далайн бүсийн төвөөс эрхлэн гаргасан “The Next Great Divergence” тайлангийн нээлт болон Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын талаар хэлэлцүүлэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус тайланд хиймэл оюун нь бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асар их боломжийг агуулж буй ч дижитал суурь бүтэц, ур чадвар, засаглалын чадавх жигд бус нөхцөлд улс орнууд болон нийгмийн бүлгүүдийн хоорондын ялгааг улам гүнзгийрүүлэх бодит эрсдэлтэйг онцолсон байна. Тайланд энэхүү эрсдэлийг “Дараагийн их ялгарал”  хэмээн тодорхойлж, хиймэл оюуныг нэвтрүүлэх бодлогын өнөөгийн сонголтууд ирээдүйн хөгжлийн чиглэлийг шийдвэрлэх чухал мөчид ирснийг анхааруулжээ.

Арга хэмжээний нээлтийн үеэр НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска хиймэл оюуны хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар онцлон “Хиймэл оюун асар хурдтай хөгжиж байгаа хэдий ч олон улс орон түүний үр өгөөжийг хүртэх суурь бүтэц, ур чадвар, засаглалын тогтолцоог бүрдүүлж амжаагүй байна. Ийм тэнцвэргүй байдал нь хөгжлийн зөрүүг улам тэлэх бодит эрсдэл дагуулж байна,” хэмээн тэмдэглэлээ. Тэрбээр мөн өнөөдөр гаргах бодлогын сонголт нь ирэх үеийнхэнд хиймэл оюун хөгжлийн зөрүүг багасгах эсэхийг тодорхойлохыг онцолсон юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Монгол Улсын баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, “Хиймэл оюуныг хүмүүсийг орлох хэрэгсэл бус, харин хүний сайн сайхны төлөө юу хийж, юу бүтээж болох боломжийг тэлэхэд чиглүүлэх нь бидний хамтын зорилго юм. Хиймэл оюуныг эрүүл мэнд, боловсрол, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд нэн тэргүүнд нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй,” болохыг илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр Монгол дахь НҮБХХ-ийн уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фируз Сайдхадзаев ‘The Next Great Divergence’ сэдвээр илтгэл тавьж, хиймэл оюуны хурдацтай хөгжил нь улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн ялгаатай нөлөө үзүүлж буйг танилцуулав.

Тэрбээр илтгэлдээ хиймэл оюуныг нэвтрүүлэх суурь нөхцөл болох эрчим хүч, холболт, тооцоолох хүчин чадал, өгөгдөл, ур чадвар, засаглалын чадавх жигд бус байгаа нь Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлийн зөрүүг улам тэлэх эрсдэлтэйг онцолж, Монгол Улсын хувьд хиймэл оюуныг эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болгохын зэрэгцээ нийгмийн тэгш бус байдлыг бууруулах бодлогын сонголт хийх чухал мөчид ирснийг тэмдэглэлээ.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ