Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулна

Цахим хөгжил,инновац харилцаа холбооны сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурветыг 2025.12.02 өдөр авч уулзлаа.

Тус уулзалтаар Монгол, Энэтхэгийн Засгийн газар хооронд байгуулсан дижитал шийдлийн салбарын харилцан ойлголцлын санамж бичиг (MoU)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурветын зүгээс Энэтхэг Улсад кибер аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг Төв банк хариуцан ажилладаг бөгөөд REBIT зэрэг мэргэжлийн байгууллагууд 24/7 тасралтгүй хяналт тавьдаг туршлагаас хуваалцахад бэлэн байгааг илэрхийллээ. Мөн Бангалор, Хайдарабад, Пунед үйл ажиллагаа явуулдаг TCS, Wipro зэрэг тэргүүлэх технологийн компаниудтай уулзалт зохион байгуулах боломжтойг онцоллоо.

Энэхүү уулзалтаар хоёр улс кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог эрчимжүүлэх чиглэлээр тодорхой санал санаачилгуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн элчин сайд Атул Малхари Готсурвет Энэтхэг Улсын Засгийн газраас 2026 оны 2 дугаар сарын 19–20  өдрүүдэд Нью Дели хотноо зохион байгуулах India-AI Impact Summit 2026 олон улсын арга хэмжээнд оролцохыг ЦХИХХ-ны сайд Э.Батшугарыг урив. Энэхүү чуулган нь хиймэл оюун ухааныг хүн төвтэй, аюулгүй, хүртээмжтэй хөгжүүлэх олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллага, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулах ач холбогдолтой юм..

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг цахим хөгжил, инновацын салбарт шат ахиулан ажиллахаа илэрхийллээ.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа 2022.10.18

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ