Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь “Шинэ итгэл –Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхойлсон болно.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам  “Цахимаар түрүүнд буюу “Digital First” бодлогын үндсэн 7 зарчим, 74 зөвлөмж, чиглэл”  Монгол Улсын анхны “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс”-ийг байгуулах холбогдох журмууд болон Монгол Улсын анхны “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулаад байна.

Энэ хүрээнд Монгол улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж бүрийн тулгамдсан асуудлыг цахимаар буюу технологиор шийдвэрлэх, мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих , цахим шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулах үеэр дараах байр суурийг илэрхийллээ.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр 1,1 их наяд төгрөг хэмнэнэ

Монгол улсын Засгийн газраас “Цахимаар нэн түрүүнд” буюу“Digital First” зөвлөмжийг өнгөрсөн 9 сард баталсан.
Үндсэн зорилго ,“Digital First” гэж юу вэ гэхээр төрийн бодолго шийдвэр гаргалт бодлого боловсруулалд цаашлаад төрийн үйлчилгээг бүгдийг нь технологид суурилсан цахимаар хийе гэсэн том зорилт юм. Энэ нь бүтээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг 24 7 горимоор 90 хувийг цахимаар авах боломж нээгдэх юм. Англи улсын гаргасан судалгаагаар хиймэл оюун болон дижитал хувилбараар төрийн үйлчилгээг цахимжуулснаар Засгийн газрын төсвийн зарлагыг 4-7 хувиар хэмнэх бололцоотой гэсэн. Энэ нь Монгол Улсын өнөөдрийн төсөвтэй харьцуулахад 1,2 -2,1 их наядыг хэмнэх бололцоотой юм.
Цаашлаад хиймэл оюуныг төрийн худалдан авалтад нэвтрүүлбэл тухайн байгууллагын бүтээмж нь 10-20 хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан юм.

Жишээ нь: Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаа цахимжуулж хиймэл оюунд суурьтай болгосноор 28 хоног тендер явагддаг байсан нь 4 минутад болдог үзүүлэлт гарсан.
Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулна гэдэг бол төрийн үйлчилгээг 24/7 авах боломж бүрдэнэ гэдгийг дахин онцолмоор байна. Одоогоор “И монгол”-оор 1278 үйлчилгээг цахимжуулсан. Өнгөрсөн 9-р сард “И монгол 5.0” ашиглалтад орсон. Энэ нь анх удаа төрийн үйлчилгээг хиймэл оюунтай холбосон юм.

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

  • Төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх
  • Нийтийн мэдээллийн дэд бүтцийг сайжруулах
  • Өгөгдөл солилцоог сайжруулах,мэдээллийн ил тод байдлыг хангах
  • Цахим эдийн засгийн дэмжих
  • Кибер аюулгүй байдлыг хангах
  • Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх
  • Сансар судлал, сансрын тенхологийг хөгжүүлэх
  • Хүний нөөцийг бэлтгэх чадавхижуулах

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ӨНӨӨДӨР

21 аймаг, 325 сумыг шилэн кабелаар холбосон

Мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтар гүйцэтгэн 52,480 км урт шилэн кабелийн сүлжээг байгуулж, бүх аймаг, сумын төв, томоохон суурин газруудад хөдөлгөөнт холбооны 3G, 4G/LTE сүлжээг нэвтрүүлсэн.

Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 2024 оны эхний хагас жилийн эцсийн байдлаар 4 сая 909 мянгад хүрч, үүнээс 4G/LTE сүлжээний хэрэглэгчдийн тоо 4,226,009 байна.  2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5G сүлжээг Монгол орон даяар нэвтрүүлсэн.

Нийтийн мэдээллийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд “mcloud.gov.mn” үүлэн дэд бүтцийг нэвтрүүлсэн.

Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, нийтийн мэдээллийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Үндэсний дата төвийн сервер, тоног төхөөрөмжийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн өргөтгөн сайжруулж, төр, хувийн хэвшлийн хамтарсан “mcloud.gov.mn” үүлэн дэд бүтцийг нэвтрүүлсэн. Мөн үндсэн болон дэмжих системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж, Төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/-д төрийн 178, хувийн хэвшлийн 481 байгууллага холбогдож, 4,6 тэрбум мэдээллийг амжилттай солилцсон.


(e-mongolia.mn)-ийн 5.0 хувилбарыг ашиглалтад нэвтрүүллээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ийн 5.0 хувилбарыг төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-тай уялдуулан хөгжүүлж, төр иргэнтэй нэг цонхоор харьцах боломжийг бүрдүүллээ.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж,

2020 онд төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээ,

2021 онд 59 байгууллагын 606 үйлчилгээ,

2022 онд 69 байгууллагын 897 үйлчилгээ,

2023 онд 86 байгууллагын 1033 үйлчилгээг,

2024 онд 86 байгууллагын 1,250 үйлчилгээг,

2025 онд 88 байгууллагын 1268 үйлчилгээг уг системд бүртгэлтэй 2,07 сая хэрэглэгчид 90 сая удаа амжилттай дамжуулж, 2020 оноос хойших хугацаанд нийт 1.8 тэрбум төгрөгийн шууд бус хэмнэлт (цаас, цаг хугацаа, унааны зардал)-ийг бий болгосон бөгөөд дараах 6 сувгаар дамжуулан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж байна:

  • e-Mongolia (иргэн), e-business.mn (хуулийн этгээд),
  • lavlagaa.e-mongolia.mn (үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд),
  • operator.e-mongolia.mn (ХУРДАН төрийн үйлчилгээ),
  • kiosk.e-mongolia.mn (ХУРДАН төрийн үйлчилгээ),
  • мобайл аппликейшн.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ийн 5.0 хувилбарыг нэвтрүүлснээр

  • Иргэд Иргэний үнэмлэх, төрсний бүртгэл, нийгмийн даатгал, тэжээгчээ алдсан тэтгэмжийн лавлагаа гэх мэт 12 нэр төрлийн лавлагааг англи, франц, хятад, орос, солонгос хэлээр авдаг боллоо.
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах, захиалах  үйлчилгээ цахимжлаа.
  • Нөхөн бүртгэл хийлгэх, иргэний шилжилт хөдөлгөөн, төрсний гэрчилгээ дахин авах, гэрлэсний гэрчилгээ дахин авах зэрэг үйлчилгээг мобайл аппликейшнаас авах боломжтой боллоо.


“ХУРДАН” цэг

Мөн хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газар болон хилийн чанадад байгаа ард иргэд, байгууллагуудад төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2023 онд байгуулж, түүний салбар, харьяа төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нийслэлд 144, орон нутагт 386, хилийн чанад дахь 31 улсын 47 байршилд, хилийн 1 боомтод тус тус нээж, 43 байгууллагын 451 үйлчилгээг нийт нийт 577 цэгээр дамжуулан 1,5 сая гаруй хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Түүнчлэн Мөн нийслэл, орон нутгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” киоск машин байршуулах ажлын хүрээнд нийслэлд 143, орон нутагт 339, нийт 482 киоск машин байршуулсан.

Үндэсний танилт нэвтрэлтийн систем (DAN)-ИЙН 2.0 хувилбарыг хөгжүүлж, ашиглалтад нэвтрүүллээ

Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээний системүүдийг иргэдэд хүртээмжтэй, найдвартай, аюулгүй байдлаар хүргэх зорилгоор Танилт, нэвтрэлтийн (ДАН) системийг шинэчлэн, үндэсний баталгаажуулагч аппликейшн бүхий Танилт нэвтрэлтийн систем (DAN) 2.0 хувилбар болгон хөгжүүлж ашиглалтад нэвтрүүллээ.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнийг танин баталгаажуулах зэрэг иргэдийг цахим орчинд таних, баталгаажуулах, цахим гарын үсэг ашиглах үйл явцыг хялбаршуулах, төрийн үйлчилгээний цахим хэрэглээг нэмэгдүүлэх хялбар нэвтрэлтийн боломжийг бүрдүүллээ.

Тоон гарын үсгийг түгээх ажлыг эрчимжүүлж, иргэнийг таньж баталгаажуулах зорилготой танилт, нэвтрэлтийн систем (ДАН)-д тоон гарын үсгийн модулийг холбож, иргэн, хуулийн этгээдийг тоон гарын үсгээр дамжуулан таних боломжийг бүрдүүлсэн ба 2025 оны 3 дугаар байдлаар уг системд нийт 2,1 хэрэглэгч бүртгүүлж, төрийн  98 байгууллагын 188 систем, хувийн хэвшлийн 276 байгууллагын 325 систем, нийт 374 байгууллагын 513 системийг холбосон.

Цаасаар олгогдог байсан 178 тусгай зөвшөөрөл  цахимаар олгодог боллоо

Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр нийт 254 тусгай зөвшөөрлөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “e-business.mn”-ээр 44, эрх бүхий байгууллага өөрийн системээр 134 (“license.mn”-ээр 76), уламжлалт буюу цаасан хэлбэрээр 76 тусгай зөвшөөрлийг олгож байна

Other news

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.аар 13А маягтыг илгээх, харах, татах боломжтой боллоо

Өнөөдрийн (2023.04.12) ЗГ-ын хуралдаанд “13А маягтыг цахимжуулах” шийдлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан бөгөөд МУ-ын Засгийн газраас тус шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ