Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад анх удаа Үндэсний кибер эрсдэлийг тодорхойлох судалгааг хийж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Их Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдөр зохион байгуулж байна.

Өнөөдөр онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудад кибер эрсдэлийг таних, үнэлэх, эрсдэлээс үүдэх хор хохирлыг тодорхойлох болон судалгааны ач холбогдлыг таниулах сургалт, уулзалт боллоо.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны дэд тэргүүн Sophie Worrall болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Kensuke Miyagi нар оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 493 дугаар тогтоолоор баталсан “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийн 3.2.1.“онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх”, Засгийн газрын 2024 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 1221.“Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх” гэсэн зорилтуудыг хангах хүрээнд үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн өнөөгийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор энэхүү судалгааг хийж байна.

Энэхүү судалгааг Их Британийн Засгийн газрын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд болон Монголын дотоодын баг хамтран хэрэгжүүлж байна. Их Британийн Засгийн газраас кибер аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх судалгааны асуулга, аргачлалыг боловсруулсан бөгөөд энэхүү аргачлалд тулгуурлан эрсдэлийг тодорхойлох, байгууллага, салбар болон үндэсний хэмжээнд кибер эрсдэлийн тайлан боловсруулах арга зүйг дотоодын багт зааж сургах юм. Дотоодын баг нь судалгаанд шаардлагатай өгөгдлийг цуглуулах, түүнд үндэслэн тайлан боловсруулах үүргийг хэрэгжүүлэх юм.

Дотоодын багт ЦХИХХЯ, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний төв болон Кибер аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл ажиллаж байна.

Үндэсний кибер эрсдэлийг тодорхойлох судалгааг хийснээр Засгийн газар, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер эрсдэлийг тодорхойлох, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргах, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн эрсдэл, түүнийг таних, хариу үзүүлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын кибер эрсдэлийг тодорхойлох судалгаанд онц чухал мэдээллийн дэд бүтэц, төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага оролцож байна.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ