Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Э.Батшугар: “Монголын технологийн 7 хоног” бол Монгол Улсыг олон улсад сурталчлах, үндэсний технологийн компаниудын чадавхыг харуулах, тэднийг олон улсын зах зээлд танигдах боломжийг өргөжүүлэх зорилготой

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк, хувийн хэвшил хамтран 2025 оны 09 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд “Монголын технологийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.

Бүтэн долоо хоногийн туршид салбар бүрийн технологийн хорхойтнууд “TECHWEEK” малгай дор 70 гаруй арга хэмжээг зохион байгуулж, өнөөдөр хаалтын арга хэмжээг зохион байгуулж илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Өнөөдөрийн арга хэмжээг Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар нээж “ 5D стратегийн хүрээнд эдийн засаг экспортоо 2 дахин өсгөх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлж, дижитал эдийн засгийг эрчимжүүлэхэд ажиллана. Засгийн газрын ажлын эхний 100 өдөрт виртуал бүсийг хэрэгжүүлэх журам, Digital First хөтөлбөрийн хүрээнд 74 зөвлөмж, их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний бодлого бол “Digital first” буюу цахимыг тэргүүн тавих юм. Учир нь монгол улсын хөгжлийг хурдасгах гол түрхүүр” гэж харж байгаагаа илэрхийллээ.

Үүний дараа ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байр буюу, “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжиллаа. Дээрх амжилтыг илүү ахиулах шаардлагатай байна. Тухайлбал, дижитал эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, их өгөгдөл, хиймэл оюуныг нэвтрүүлж төрийн үйлчилгээнд чанар, хүртээмжийг сайжруулахаар зорьж байна.

Techweek нь зөвхөн Улаанбаатар хотод зохион байгуулагдсангүй. 21 аймгийн залуучууд мөн адил энэхүү хөдөлгөөнд нэгдэж, орон нутгийн дижитал шилжилтийн талаар хэлэлцэж, шийдлийг эрэлхийлсэн юм.

“Монголын технологийн 7 хоног” бол Монгол Улсыг олон улсад сурталчлах, үндэсний технологийн компаниудын чадавхыг харуулах, тэднийг олон улсын зах зээлд танигдах боломжийг өргөжүүлэх зорилготой юм. Энэ утгаараа тус арга хэмжээг гадаадын 50 гаруй төлөөлөгчид сонирхон оролцож, Монгол залуучуудын технологийн шийдэл, боломжуудтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар ч тус арга хэмжээнд ач холбогдол өгч, технологийн салбарыг дэмжих хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.

–           Тэд монгол залуучуудаа дэмжиж, “Виртуал бүс” байгуулах шийдвэрийг гаргасан. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компанид төрийн зүгээс татварын болон татварын бус 8 дэмжлэгийг үзүүлэх юм. Энэхүү шийдвэр нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

–           Мөн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт өргөнөөр ашиглах нь салбарын хөгжлийн гол хөшүүрэг гэдгийг тодотгож, Засгийн газар “Digital First” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээ цахимаар авахад илүү хүртээмжтэй, түргэн шуурхай, иргэдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэсэн байх зарчмыг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлэхээр боллоо.

–           Цаашилбал, хиймэл оюуны хөгжил нь байгууллага, хувь хүний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон боломж авчирч байгаа хэдий ч шинэ сорилт, эрсдэл дагуулж буйг онцолж, Монгол Улсын Засгийн газраас “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг батлан хэрэгжүүлэхээр болсон нь онцлох үйл явдал байлаа гэлээ.

“ICT Forum” нь 2025 оны 9 дүгээр сарын 26-нд зохион байгуулагдаж байна. Уг форумд төрийн бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагчид болон тэргүүлэх компаниуд оролцож, салбарын тулгамдсан асуудал, хамтын ажиллагаа, инноваци, хөрөнгө оруулалтын боломжуудыг өргөн хүрээнд хэлэлцлээ.

Ийнхүү бүтэн долоо хоногийн турш үргэлжилсэн “TECHWEEK 2025” нь оролцогчдод шинэ мэдлэг, мэдээлэл өгч, харилцан туршлага солилцох өргөн боломжийг нээсэн бөгөөд ирэх жил буюу 2026 онд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том арга хэмжээ болон ICT EXPO-г олон улсын арга хэмжээ болон өргөжиж буйг зарлалаа.

Other news

Фишинг халдлага

ҮЙЛ ЯВДАЛ Фишинг халдлага 2021.04.28 Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ