Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ

Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 өнөөдөр Frontier Fintech Summit арга хэмжээгээр эхэлж байна.

Бүтэн Frontier fintech summit-2025 буюу Санхүүгийн технологийн компаниуд нэг дор цуглаж, хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэрэг олон талт сэдвүүдийг хэлэлцэж байна.

Тус арга хэмжээг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, анхны виртуал бүсийг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ өдрөөс эхлэн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд татварын дарамтгүй, хууль, журмын дагуу тодорхой дэмжлэгүүдийг төрөөс авах боломж нээгдэж байна гэдгийг онцолсон юм.

Мөн тэрбээр, Финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн өсөлт, хөгжилд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар шаардлагатай технологийн суурь дэд бүтцийг бий болгох, их өгөгдөл, хиймэл оюуны ашиглах боломжийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд дотоодын финтекийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд бус, экспортын зах зээлд өрсөлдөх хөшүүрэг болно гэдгийг дурдсан юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс инновацын шийдлүүдийг төрийн үйлчилгээтэй уялдуулах, иргэдийн цахим аюулгүй байдлыг хамгаалах “Сэндбокс” орчны зохицуулалтыг бий болгох, өгөгдлийг хамгаалах, өгөгдлийн багц буюу (dataset)-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Манай улсад санхүүгийн технологийн экосистемд 190 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт хүн амын 98 хувьд цахим санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Энэ бол Монгол хүн бүр дижитал банк, мобайл төлбөр тооцоо, блокчейн, хиймэл оюун, хялбар шийдэл бүхий аппликейшны үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглэж буйг илэрхийлж байна.

TECHWEEK-ийн хүрээнд 2025 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд Монгол орны өнцөг булан бүрд зохион байгуулагдаж буй арга хэмжээг сонирхох боломжтой.

Өнөөдрийн хуваарь

  • 09.00-18.00 цагт Frontier fintech summit-2025 : Санхүүгийн технологийн компаниуд нэг дор цуглаж, хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэрэг олон талт сэдвүүдийг Zu ballroom-д хэлэлцэж байна.
  • 09.30-14.00 цагт Монголын экспортын кластерын сүлжээ ТББ-аас Экспортын кластерууд: Санхүүжилтэд хүрэх боломж форум болж байна.
  • 10.00-14.00 цагт Хиймэл оюун ба шинжлэх ухаан: Хотын замын түгжрэлийн шийдэл ба гарц хэлэлцүүлэг Офицеруудын ордонд байрлах ШУА-ийн Төв байранд зохион байгуулагдаж байна.
  • 13.00 цагт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт: Сургагч багш бэлдэх онлайн сургалт болно.
  • 15.00 цагт Faith driven entrepreneurs conference 2025 онлайн хурал болно
  • 17.00 цагт Video encoding workshop сургалт мэдээллийн технологийн үндэсний парк дээр болно

Үүний зэрэгцээ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймаг дахь салбарын байгууллагуудаараа дамжуулан тухайн орон нутгийн дижитал шилжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.

Бусад өдрүүдэд болох арга хэмжээ болон онлайн хурал, сургалтын мэдээллийг та  tech-week.mn -с аваарай.

Монголын технологийн 7 хоног арга хэмжээг хувийн хэвшлийн байгууллагууд санаачилж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк зохион байгуулж, ТЕСО инвестмент ХХК алтан ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Мэдээж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагууд тус арга хэмжээг дэмжиж ажиллаж байна.

Other news

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-mongolia системээр хүлээн авч эхэлснээс хойш 68.929 хүүхэд бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан (2024.08.01) өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Цахим хөгжил,

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “цахим аймаг” бодлогын зөвлөмж”-ийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим ур чадвар олгох” эхний өдрийн (08-р сарын 14) сургалтын сэдвүүд:

“Цахим аймаг бодлогын зөвлөмж” ”Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж байгаа бодлого болон холбогдох хуулийн танилцуулга” “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ