Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлагыг https://drive.google.com/file/d/1_McWQU6cR-IUcwmlnQVUJeKfdD1Ftp-I/view?usp=sharing холбоосоор орж авна уу.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Үүнд:
- Намтар /CV/
- Дипломын хуулбар, дүнгийн хавсралтын хамт
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- НДШ-ийн лавлагаа /2022-2024/
- Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
- Ажил горилох тухай захидал
- Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар
Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-mongolia аппликейшнээр цахимаар гарган ирүүлж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг /266114/ дугаар утсаар лавлана уу.