Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх стратегийн төслийг эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, үндэсний стратегийг боловсруулж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.02.03/ талууд төслийг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны стратегиа боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, залуус, ШУА-ийн эрдэмтэд болон их дээд сургуулийн багш нараас санал, хүсэлтийг авч байна. Тэд хиймэл оюуны үндэсний стратегийг мөн адил анхааралтай ажиглаж байна. Энэхүү үйлст дэлхийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж буй НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамгийн манлайлалтай улс болоход идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг онцлов.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: Хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлт хөгжил, инновац шинэчлэлийг бий болгох асар их нөөц боломжоор дүүрэн. Харин энэхүү нөөц баялаг, түүний үр ашгийг бүх нийтэд хүртээлтэй байлгах нь чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй, тогтвортой цахим шилжилтийг тууштай дэмжин ажиллах болно” гэв.

Хамтын ажиллагааны хүрээнд байгаль экологи, цөлжилт, ойжуулалт гэх мэт ажлуудыг хиймэл оюунд түшиглэн үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг богино хугацаанд хангах ач холбогдолтой юм. 

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ