Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Япон улсад суралцах тэтгэлэг зарлагдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ЖАЙКА-тай хамтын ажиллагааны хүрээнд Япон улсад Сансрын технологийн чиглэлээр 100 хувь тэтгэлэгтэй магистр болон докторын түвшинд суралцах тэтгэлгийг зарлаж байна. 

Тавигдах шаардлага: 

  •  Төрийн албан хаагч, судлаач, инженер, эрдэм шинжилгээний ажилтан, сансар судлалын бодлого боловсруулалт болон технологи хөгжүүлэгч байх.
  • Мөн сансрын датаг ашиглах салбаруудаас байх (яам, агентлаг, инженерчлэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуй, гамшгийн менежмент)
  • Тухайн байгууллагадаа 3 жилийн ажлын туршлагатай байх
  • 2025.04.01-ний байдлаар Мастер 35, Доктор 40-өөс доош настай байх
  • Мастер: Бакалавр эсвэл Магистрийн зэрэгтэй байх
  • Доктор: Магистерийн зэрэгтэй байх
  • TOEFL iBT: 80, IELTS 6.5, TOEIC 800, PTE 58, CELA:156 оноо авсан бэлэн байх
  • Дараах улсуудад бакалавр болон магистр төгссөн бол хэлний онооноос чөлөөлөгдөнө. Үүнд: Антигуа ба Барбуда, Австрали, Багамын арлууд, Барбадос, Белиз, Канад(Квебекээс бусад), Доминика, Гренада, Гайана, Ирланд, Ямайка, Шинэ Зеланд, Сент Киттс ба Невис, Сингапур, Сент Люсиа, Сент Винсент ба Гренадин, Тринидад ба Тобаго, Их Британи эсвэл АНУ.
  • Японд биеэр ирж суралцах боломжтой байх

Бүрдүүлэх материал

  • Хувийн мэдээлэл – CV
  • Боловсролын талаарх мэдээлэл
  • Одоогийн ажиллаж буй байгууллага болон нэр дэвшүүлсэн захидал
  • Ажлын туршлагаСудалгааны төлөвлөгөө(Хавсралт 2)
  • Career plan (Хавсралт 2)
  • Боловсролын гэрчилгээ, диплом
    * Эх хувийг албан ёсоор баталгаажуулсан хуулбар
    * Англи хэл дээр бичсэн эсвэл албан ёсны орчуулгын хамт
    * Дүнгийн жагсаалт (Англи хэл дээр бичсэн эсвэл англи хэл дээрх албан ёсны орчуулгын хамт)
  • Англи хэлний шалгалтын гэрчилгээний хуулбар
  • Паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар
  • Зураг 2ш (4см × 3см) (эх хувь, хуулбар)
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх

Тэтгэлэгийн танилцуулгыг ЭНД дарж татаж авна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг та bayasgalan@mddic.gov.mn  имэйл эсвэл 88885465 дугаарт холбогдож авна уу. 

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ