Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

Монгол Улс эрүүл мэндийн салбарт дижитал шилжилтийг хийгээд 10 жил болсон ч эмнэлэг бүр бие даасан тусдаа систем хөгжүүлж, мэдээллээ өөр хоорондоо солилцдоггүйгээс бол иргэд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт шилжихдээ давтан шинжилгээ өгөх, эмчилгээ тасалдах зэргээс шалтгаалан иргэд цаг хугацаа, санхүүгийн дарамтад ордог. 

Иймд эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэх, эмнэлгүүд мэдээллээ нэг стандартын дагуу саадгүй солилцох, өгөгдлийн чанар мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг Монгол Улсын “Цахим эрүүл мэндийн нөхцөл байдлын үнэлгээ”-д тусгажээ. 

Энэ дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хамтран “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-г баталлаа. 

Энэхүү төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнээр:

  • Эмнэлгүүд мэдээллээ солилцдог, төвлөрсөн мэдээний санд эрүүл мэндийн мэдээллийг хадгалж, боловсруулдаг, ашигладаг байх
  • Нийгмийн эрүүл мэндийн хяналт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх интервенцийг зохион байгуулахад нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад дэмжиж оролцох,
  • Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн чанар, их өгөгдөлд суурилсан судалгаа, дүн шинжилгээг хариуцсан алба, нэгжүүдийг зохион байгуулж, хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэнэ. 

Мөн эрүүл мэндийн программ хангамжуудад олон улсын стандартыг нэвтрүүлж, эрүүл мэндийн тархмал ХУР дэд бүтцийг бий болгон, аюулгүй байдал, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн чадавхыг сайжруулан, иргэдэд илүү найдвартай, шуурхай үйлчилгээг хүргэнэ.

Other news

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Увс аймгийн цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол” академи

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ