Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

IT салбарыг 2026-2028 онд хөгжүүлэх гэрээг баталгаажууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2026 – 2028 онд хэрэгжүүлэх “Мэдээллийн технологийнсалбарыг хөгжүүлэх” төслийн гэрээг байгууллаа. Гэрээнд нэг талаас ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, нөгөө талаас ЖАЙКА байгууллагын Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн ахлах зөвлөх Югэ Ясүхико болон Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа нар гарын үсэг зурав. 

Тус төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Мэдээллийн технологийн үндэсний парк ажиллана. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого, эрх зүйн тогтолцоог сайжруулах, салбарын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ. 

Төслийн хүрээнд:

  • Хууль, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Мэдээллийн технологийн бизнесүүдийг Төв Ази болон Япон Улс, бусад зах зээлд гаргах;
  • Төрийн их өгөгдлийг хиймэл оюунд суурилсан шийдлээр эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Мөн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, төр-хувийн хэвшил, иргэний нийгэм, их дээд сургуулиудын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын туршлага нутагшуулахад анхаарах юм байна.

Other news

ЦХИХХ-ны яам “Цахимаар нэн тэргүүнд” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт цахим шилжилтийг эрчимжүүлэх уулзалт зохион байгууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны дэд сайд Г.Баярхүү, О.Батжаргал Дорноговь аймгийн Засаг даргын хамтаар мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа

Төрийн байгууллагын үйл ажиллагаан дахь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд оролцохыг урьж байна

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ