Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Дорноговь аймгийн 68 үйлчилгээ цахимжлаа

2022.04.04

“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын  68 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал,

  • Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Сайншанд хотын Захирагчийн ажлын алба – 5 үйлчилгээ
  • Дорноговь аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Авто тээврийн төв -3 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал -1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн ЗДТГ – 25 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын 3 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Чандмань – Илч ХХК – 6 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ

Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дорноговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус баг ирэх 7 хоногт Говьсүмбэр аймагт ажиллана

Other news

“Дэлхийн сансрын 7 хоног – 2023” арга хэмжээ үргэлжилж байна

Тус арга хэмжээ 10.10-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 7 хоногийн турш “Зайсан хилл”цогцолборт үргэлжилж байна. “ World Space Week нь дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Тус арга хэмжээний үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Үндэсний хиймэл дагуулын ач холбогдол”-ын тухай олон нийтэд танилцууллаа. Харилцаа холбоо, интернэтийн хүртээмж, судалгаа шинжилгээ, онцгой байдал, хүүхэд хамгаалал, байгаль орчны шинжилгээ зэрэгт үндэсний хиймэл дагуул чухал үүрэгтэй бөгөөд тусгаар тогтносон улсын томоохон баталгаа болох үзүүлэлт юм.

“ЦАХИМ ТАНИЛТЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Цахим танилтын тогтолцоо шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд үндэсний танилт нэвтрэлтийн технологийн шийдэл, цахим танилтын тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах боломжийн талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Эстон Улсын цахим засаглалын академийн технологийн захирал Хейко Вайнсалу, цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам зэрэг төрийн 26 байгууллага, Монголын банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Мобиком корпораци, Скайтел ХХК, Тридүм И-Секьюрити ХХК, Монпасс СА ХХК зэрэг хувийн хэвшлийн 30 орчим байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо. Уулзалтын дүнд гарсан санал, дүгнэлтэд үндэслэн цахим танилтын тогтолцоог шинэчлэх төр, хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой аюулгүй байдлын шаардлага хангасан, цахим хэлбэрийн танилтын тогтолцоог бий болгох зөвлөмж гаргах юм.

“ЦАХИМ ӨВӨРХАНГАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭМЖСЭН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Өвөрхангай” арга хэмжээ өнөөдөр Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалтаар эхэллээ. Сургалтаар кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ашиглалт, хэрэглээ, “цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг сэдвийн хүрээнд“Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулж, өсвөр үеийнхэнд цахим дээрэлхлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгохын зэрэгцээ Өсвөрийн “ХУРДАН” клуб байгуулах үйл ажиллагааг эхлүүлж, 100 гаруй гишүүнд батламж гардууллаа. Мөн салбартаа идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж, мэдээлэл, харилцаа холбоо, цахим хөгжлийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн урамшуулсан юм. “Цахим Өвөрхангай” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, ЦХИХХЯ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Д.Мөнхцэцэг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн болон холбогдох албаныхан Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Аймгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор явуулын “ХУРДАН” цэг байгуулах боломжийн талаар хэлэлцэж, уг санаачилгыг дэмжин ажиллахаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илэрхийллээ. Энэхүү шийдэл нь төрийн үйлчилгээг алслагдсан баг, суурин газрын иргэдэд илүү ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн аймгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор явуулын “ХУРДАН” цэг байгуулах боломжийн талаар хэлэлцэж, уг санаачилгыг дэмжин ажиллахаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илэрхийллээ. Энэхүү шийдэл нь төрийн үйлчилгээг алслагдсан баг, суурин газрын иргэдэд илүү ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр Өвөрхангай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ашиглагдах “ХУРДАН” киоск төхөөрөмжийг шинээр гардуулан өглөө. Арга хэмжээний хүрээнд Монгол Шуудан ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын цахилгаан холбоо ХК зэрэг салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, орон нутаг дахь харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Цахим Өвөрхангай” арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадварыг хөгжүүлэх, дижитал орчинд зөв, хариуцлагатай оролцох мэдлэгийг түгээхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.