Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг бүх талаар дэмжиж ажиллана. Орон нутгийн хөгжлийн хурдасгуур болох том алхам гэж харж байна. Иргэдийн цахим ур чадварыг дэмжих үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнөж байгаа нь цахим шилжилтийн олгож буй боломжуудыг ашиглах, аж амьдралын хэв маягийг хялбарчлах, болзошгүй эрсдлээс сэргийлэх, хамгаалах чухал ач холбогдолтой. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, иргэдийн зардал, цаг завийг хэмнэх тал дээр болон, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Дорноговь аймаг ЦХХХЯ-тай нягт хамтран ажиллах болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 105 жилийн ой тохиож байна
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд салбарын төр,









