Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлд МУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллана

2022.01.17

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрхийн байгууллагын дуу хоолойг уг асуудалд тусгах зорилгоор ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр /2023.01.17/ Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаа. Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг ба хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйл, фейсбүүкийн хэрэглэгчдээс авч байсан, эцэг эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах, хязгаарлах программ хангамжийн ур чадвар байхгүйгээс 93 хувь нь хүүхдээ цахим дарамтад өртөж байсан талаар дурджээ.

Цагдаагийн байгууллагын мэдээллээр 2022 онд цахим орчинд нийт 8,563 гэмт хэрэг үйлдэгдсэн. Үүнээс ихэвчлэн залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг гэмт хэргүүд дийлэнх хэсгийг эзэлж байна.
Иймд цахим орчин дахь зохицуулалтгүй контентын урсгалаас хүний эрхийн зөрчилтэй агуулгыг олон улсын жишигт нийцүүлэн хуулийн хүрээнд ялгах, хариу арга хэмжээ авах орчныг бүрдүүлэх шаардлагатай юм.

Other news

Төслийн нэгжилд менежментийн мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид төслийн менежментийн мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.  Төслийн менежментийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу:  Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд 2025 оны 04 дугаар сарын 18-ний өдрийн 16:30 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтнүүдийг шагналаа

Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа болон компанидаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй “Скайтел” ХХК-ийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа. Мэргэжлийн туршлага, ур чадвараар хамт олондоо үнэлэгдсэн ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн зарлигаар Төрийн одон, медаль олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шагналыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү гардуулан өгч, баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Тодруулбал, “Скайтел” ХХК-ийн Технологийн газрын Хэрэглэгчдийн сүлжээний албаны захирал Ш.Мөнгөнчимэг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Үйл ажиллагааны газрын худалдан авалт, аж ахуйн албаны жолооч Д.Мөнхбат Алтангадас одонгоор шагнуулсан байна. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Маркетингийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Г.Сайнбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Мобайл борлуулалтын албаны хэлтсийн менежер Э.Мөнхбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Медиа борлуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Д.Уранчимэг, Технологийн газрын Техник төлөвлөлт, инновацийн албаны мэргэжилтэн Ш.Лхамсүрэн нар шагнууллаа. Энэ жил үүрэн холбооны үндэсний оператор “Скайтел” ХХК-ийн 25 жилийн ойн баяр тохиож  байна. “Скайтел” компанийнхандаа халуун баяр хүргэе.

Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр (2023.02.09) Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахалж байгаа бөгөөд бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нар хамтарч ажиллах юм. Салбар бүрийн цахим шилжилтэд тулгамдсан асуудлыг шийдэхэд салбар хоорондын уялдаа холбоог хангах явдал чухал юм.