Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно

2022.12.12

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана.

Other news

Э.Батшугар: Хоёр орны хамтын ажиллагаа нь Монголын дижитал шилжилтийг түргэтгэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэх суурь болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.  Уулзалтын үеэр сайд Э.Батшугар Оксфордын их сургуулийн Олон улсын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төвийн судлаачидтай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдалд үнэлгээ хийхэд өнгөрсөн хугацаанд Британи Улс дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, ирэх 10 дугаар сараас эхлэн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үндэсний хэмжээнд явуулахад дахин хамтран ажиллахыг хүслээ. Элчин сайд Фиона Блайт хүсэлтийг дэмжин ажиллахаа илэрхийлэхийн сацуу Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, шуурхай үзүүлэхээр ажиллаж буй нь сайшаалтайг дурдаад хөгжиж буй орнуудыг дэмжих Британийн “Дижитал хөгжлийн стратеги”-ийн хүрээнд 2030 он гэхэд дор хаяж 50 сая эмэгтэйчүүд, охидыг цахим ертөнцөд аюулгүй байх, зохистой ашиглахад нь дэмжлэг үзүүлэх зорилгод Монгол Улсын охид, эмэгтэйчүүдийг хамруулахаар ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн талууд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг хамруулсан харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын шинэ төрлийн дэвшилтэт технологи дээр судалгаа хийх, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал шилжилтийг түргэтгэх, кибер аюулгүй байдлыг хангах, олон улсын түншлэлийг өргөжүүлэх чухал суурь болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Увс аймгийн цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол” академи

“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”

Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад монголын банкны холбооны 11 арилжааны банкны 13 төлөөлөгч, финтекийн холбооны 12 гишүүний 14 оролцогчид оролцов.  Тэдний зүгээс хиймэл оюуныг хөгжүүлэхийн тулд түүний суурь болох өгөгдлийн засаглал нь бий болсон байх ёстой гэдгийг онцлов. Банкууд төрийг бодвол сүүлийн 8 жилийн хугацаанд өгөгдөлтэйгээ ажиллаж, сүүлийн 2 жилд хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд санал болгож байна. Гэхдээ өгөгдлийг хуваалцах асуудал дээр хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг дурдлаа. Тодруулбал, Өгөгдлийн засаглал гэдэг бол тухайн иргэний мэдээллийг цуглуулах, хадгалах, дамжуулах, аюулгүй байдлыг нь хангах гэсэн үг юм. Иймд банкуудын хувьд боловсруулсан өгөгдлөө төрийн байгууллага руу дамжуулахад төр тухайн мэдээллийг нь хэр найдвартай хадгалж, хамгаалж чадах уу гэдэг асуудлыг хөндсөн юм.  Үүнээс гадна, гадаад болон дотоодын их дээд сургуулийг хиймэл оюуны чиглэлээр төгссөн залуучууд өнөөдөр Монгол Улсдаа ирээд хийх ажилгүй байна гэв. Тодруулбал, тэдний хувьд өгөгдөл дээр ажиллах дэд бүтэц дутмаг байгааг онцлов.  Мөн хүнийн мэдээллийг хамгаалах тухай хуульд иргэн бол өөрийн мэдээллийн эзэмшигч байна гэсэн заалт бий. Гэтэл нөгөө талаасаа энэ заалт хэрэгжиж байна уу гэвэл асуудалтай. Иргэн УБЕГ дээр очоод мэдээллээ авахад тухайн байгууллага нь бүрэн гаргаж өгч чадаж байгаа эсэх, Оператор компаниас дуудлагынхаа мэдээллийг авья гэхэд гаргаж өгч байгаа эсэх,  Банк дээр очиход тухайн иргэний мэдээллийг дансны хуулгаар гаргаж өгөх гэх мэтчилэн олон газрыг зорьж мэдээллээ авдаг. Гэтэл энэ бүгдийг нэг авья гэвэл нөгөө хуучны хэлбэрээр цаасаар гаргаж өгдөг асуудал өнөөдөр хэвээр байна. Тухайн иргэнд нь мэдээллээ нэг дороос авах эрх мэдлийг нь олгох гэдэг рүүгээ явах хэрэгтэй гэв. Өөрөөр хэлбэл, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд мэдээллээ солилцдог байх асуудлыг хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой гэдгийг онцлов. Тэгвэл ЦХИХХЯ-ны зүгээс өгөгдлийг асуудлыг нийтийн мэдээллийг ил тод байдлын тухай хууль болон хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулагдаж байгаа гэдэг мэдээллийг өглөө. Тодруулбал, дээр хуулийн хүрээнд 152 мэдээллийн сан байгаа бөгөөд эдгээр санд буй мэдээлэлд үндэслэн “Их өгөгдлийн сан” үүсгэж, хүний хувийн мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон кодчилж, нээлттэй өгөгдөл хэлбэрээр хуваалцах ажлыг эхлүүлсэн гэдгийг дурдлаа.  Хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахад ийнхүү банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд өөрсдийн санал хүсэлтээ албажуулж, холбоодоороо дамжуулан хүлээлгэн өгөхөөр болов.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хиймэл оюуны үндэсний стратегийн боловсруулахдаа төрийн байгууллага, хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэн, их дээд сургуулийн багш болон хиймэл оюуныг хөгжүүлж буй залуучуудын санал бодлыг сонсож байна. Үндэсний стратегийг 2025 оны 02 дугаар сарын 13-нд Төрийн ордонд танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлнэ.  Тус арга хэмжээнд оролцох бол та доорх QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.