Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Банкны салбарынхан lavlagaa.e-mongolia.mn системийн ашиглалтын талаарх сургалтад хамрагдлаа

2022.11.23

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг улам сайжруулсан боломжийг төр, хувийн хэвшил хамтран бий болгож байна. Иргэн та төрийн байгууллага руу явахгүй “e-Mongolia” системээс лавлагаагаа авч үйлчилгээний байгууллагад өгдөг байсан бол үйлчилгээний байгууллага таны зөвшөөрлөөр таны мэдээллийг өөрсдөө ХУР системээс бүрдүүлнэ.

Энэ боломжийг бүрдүүлэхээр lavlagaa.e-mongolia.mn системийг хөгжүүллээ. Тус систем нь иргэнийг таньж, баталгаажуулах, үйлчилгээний байгууллага иргэний мэдээлэлд хандахдаа иргэнээс цахимаар зөвшөөрөл авах технологийн шийдэл болно.

Системийг хамгийн их лавлагаа тодорхойлолт шаарддаг банк санхүүгийн салбараас эхлэн нэвтрүүлэх бөгөөд өнөөдөр (2022.11.23) Монголын Банкны Холбоо болон арилжааны 11 банканд сургалт, танилцуулга хийлээ.

 

Other news

ТОРГУУЛЬ ТӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭЛТТЭЙ, ШИМТГЭЛГҮЙ БОЛЛОО

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу манай улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг хянан шийдвэрлэдэг байна. УИХ-аас өнгөрсөн оны 07 дугаар сарын 09-нд Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээллийг нэг эх сурвалжид төвлөрүүлж эхэлсэн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Гэхдээ торгуулийн төлбөр төлөх систем тодорхой хүрээнд хязгаарлагдмал, Smartcar.mn, Torguuli.mn зэрэг аппликейшн ажиллахгүй болсноор иргэд хуулиар хөнгөлөлт эдлэх хугацаанд торгуулиа төлж чадахгүйд хүрсэн тохиолдол цөөнгүй. Тэгвэл өнөөдрөөс уг асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран торгууль төлөх үйлчилгээг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд нээлттэй API хэлбэрээр байршууллаа. Ингэснээр иргэд  өөрийн өдөр тутам ашигладаг банк, финтекийн аппликейшн болон бусад цахим сувгаар торгуулиа төлбөрийг хялбар төлөх боломж нээгдэж буй. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйлчилгээг өөрсдийн системдээ саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Ийнхүү төрийн байгууллагуудын API сервисийг иргэд, бизнесийн өдөр тутам хэрэглэдэг платформуудад нээлттэй болгосноор төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, төрийн үйлчилгээг олон сувгаар хүргэхэд онцгой ач холбогдолтой.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч ноён Таехюн Ли, Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дижитал салбар хариуцсан менежер Жэймс Нойман, Ухаалаг засаг-2 төслийн багийн ахлагч, Цахим хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Сиоу Чев Куек нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Жэймс Нойман: “Ухаалаг засаг-2” төслийг хэрэгжүүлэхэд богино хугацаанд ахиц гарч, үр дүнтэй ажиллаж байгаад талархалж,цаашид төслийг төлөвлөгөөт хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд талууд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээ илэрхийллээ. Түүнчлэн Дэлхийн банк групп нь Монгол Улсын засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусгагдсан хиймэл оюун, Цахим эдийн засгийг хөгжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөдөө орон нутгийн харилцаа холбооны сүлжээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зэрэгт хөрөнгө оруулалт хийх боломжтойг онцоллоо.

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна

Хиймэл оюуны бэлэн байдлаараа Монгол Улс жил бүр ухарч байна. Тодруулбал, oxford insight –аас гаргасан судалгаагаар Монгол Улс 2019 онд 172 орноос 123 дугаарт эрэмбэлэгдсэн бол 2020 онд 93 дугаарт эрэмбэлэгдэж, 30 байр урагшилж байв. Харамсалтай нь, 2020 оноос хиймэл оюуны бэлэн байдлаараа 10 байр ухарсан үзүүлэлттэй байна.  Тодруулбал, № Шалгуур 2020 2021 2022 2023 1 Засаглал 27.02 33.45 35.21 35.83 2 Технологи 26.27 27.24 26.68 27.71 3 Өгөгдөл ба Дэд бүтэц 60.09 50.90 49.76 38.99 Үүнд, өгөгдөл ба дэд бүтцийн шалгуур жил бүр буурч байгаа нь нөлөөлсөн байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны яамнаас ирэх 12 дугаар сард “Төрийн их өгөгдөл, хиймэл оюун” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнтэй уялдуулан “Төрийн их өгөгдөл ба Хиймэл оюун” үндэсний стратегийг боловсруулж, батлуулахаар ажиллаж  байна.