Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна

2022.10.11

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, энэ өдөр охидын боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахад анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог.

Олон Улсын охидын эрхийн өдрийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Мэдээлэл, технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Охидын манлайллыг дэмжих, зөв үлгэр дуурайл үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг нээлттэй хэлэлцүүлэг: “Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал; охид, эмэгтэйчүүдийн боломж”, “Цахим платформд эерэг нөлөөлөл үзүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм.

Хэлэлцүүлэгт мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж, цахим сувгуудад эерэг нөлөөлөл үзүүлж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч, мэдлэг туршлагаа хуваалцан, санал солилцлоо.

 

 

Other news

Дорноговь аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм.

“Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага сургуулилт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гамшгаас хамгаалах албанаас гамшгаас хамгаалах мэргэжлийн бүлгийн гишүүдэд “Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага, сургуулилтыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа. Сургалтаар газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах, анхны тусламж яаж үзүүлэх, бусадтай хэрхэн хамтран ажиллах, гал түймрээс хэрхэн хамгаалах, хорт утаатай нөхцөлд ямар арга хэмжээ авах зэрэг сэдвийн хүрээнд зориулалтын танхим, тусгай төхөөрөмж дээр бодит дадлага, сургуулилт хийж суралцав.

Ц.Баатархүү: ЦХИХХ-ны салбарт суурь шинэчлэл хийнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.19/ боллоо. Шуурхай хурлаар гурван асуудлыг онцлон авч үзэж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өгөв. Нэгдүгээрт, Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоотойгоор ажлын төлөвлөгөөгөө эцэслэх, түүнийгээ долоо хоног бүрийн шуурхай хурлаар тайлагнах; Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолоор 30 гаруй үүрэг чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дүгнэх, үнэлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо. Тодруулбал, камерын нэгдсэн стандартыг боловсруулах, онц чухал мэдээллийг дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг шинэчлэх, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлд холбогдох их дээд сургуультай хамтран ажиллах, гадаад хамтын ажиллагааг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Гуравдугаарт, Засгийн газар 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ болтол орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг шилэн кабелиар дамжуулан сүлжээ оруулах ажил үргэлжлэх тул сүлжээ оруулах цэгийг тодорхойлох, 5G -г нэвтрүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн дижитал шилжилтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам түүчээлж, салбарын статистикаа нэгтгэж, суурь шинэчлэл хийхээр ажиллаж байна.