Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна

2022.10.08

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий Ухаалаг засаг төслийн хүрээнд Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны группийн Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн.

Төсөл нь 2 үндсэн бүтэцтэйгээр хэрэгжсэн бөгөөд эхний шатанд Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах, ашиглалтад оруулах төслийн техникийн нарийвчилсан тодорхойлолт, дизайн зураглал болон тендерийн баримт бичгийг боловсруулах Зөвлөх багийг сонгох байсан бөгөөд тус зөвлөх баг нь техникийн холбогдох баримт бичгүүдийг боловсруулахаас гадна нийлүүлэлт, суурилуулалтад хяналт тавих, олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлсэн юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Алсын хараа -2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бий болгон, хэвийн найдвартай ажиллагааг хангах чиг үүргийн хүрээнд салбар бүрт идэвхтэй хэрэгжиж байгаа төрийн цахим үйлчилгээний цахим системүүдийн 90 гаруй хувь нь Үндэсний дата төвийн дэд бүтцээс шууд хамааралтай ажиллаж байна.

Цахим мэдээлэл, өгөгдлийн хувьд “Мэдээллийн хүртээмжтэй, бүрэн бүтэн, нууцлалтай аюулгүй байдал” гэсэн 3 асуудлыг чухалчлан авч үздэг билээ.

Монголын Үндэсний дата төв 2009 онд байгуулагдаж байсан бол засгийн газраас төрийн цахим шилжилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд өнөөдөр гамшгийн үед үндсэн төвийн үзүүлж буй нэн чухал төрийн цахим үйлчилгээний дэд бүтцийн найдвартай, тасалдалгүй ажиллагааг хангах үндсэн үүрэг бүхий нөөц дата төвийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлж байна.

 

 

Other news

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улс Бутаны Хаант Улстай 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулахаар тохирсон. Уулзалтын үеэр Э.Батшугар  сайд “e-Mongolia” болон “E-Business” системийн технологийн дэвшил, иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг танилцуулж, Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн “Маш өндөр” ангилалд орж, сүүлийн хоёр жилд 28 байраар урагшилсан амжилтыг онцлов. Бутаны Үндэсний Ассамблейн гишүүд манай улсын төрийн үйлчилгээг цахимжуулсан сайн туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлсэн тул цаашид хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр тал санал солилцлоо.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Өмнөговь аймагт хэрэгжиж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (08-р сарын 17) Өмнөговь аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, сургалт хйиж байна. Мөн Өмнөговь аймагт “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээг ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Танилцуулга сургалтад Өмнөговь аймгийн ЗД-ын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан 100 орчим төрийн албан хаагч хамрагдаж байна. #цахим_аймаг #Өмнөговь