Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэхэд ЖАЙКА.тай хамтарна

2022.10.04

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи нар “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Кибер аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий уг техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2022 оны 12 сараас 2026 оны 11 сар хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашлаад олон нийт, хүүхэд залуучуудад кибер аюулгүй байдлын тухай зохистой ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд Япон Улсаас урт хугацаанд мэргэжилтэн томилогдон ажиллах ба, дотоод болон гадаад дахь богино хугацааны сургалт зохион байгуулан, Монгол Улсад өндөр ур чадвартай сургагч багш нарыг бэлтгэх, кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт сургалтын хөтөлбөрийг судалж, боловсруулан төрийн албан хаагчийн ур чадварыг сайжруулах сургалт, семинарийг зохион байгуулах үйл ажиллагаануудыг төлөвлөөд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, ШУТИС, Мэдээллийн холбоо, технологийн сургуулиуд хамтарч ажиллана.

 

Other news

Цахимд_хэвшье_Төв

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй бол ААНОАТ-ын хөнгөлөлтөд хамрагдана

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс”-эд бүртгүүлсэн хуулийн этгээдийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамаарах мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг баталлаа. Энэ нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний дэвшилтэт технологийн компаниудыг бойжуулах, мэдлэгийн эдийн засгийг эрчимжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой шийдвэр юм. Улсын Их Хурлаас 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т “мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөх”-өөр заасан. Түүнчлэн Засгийн газрын 2025 оны 98 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгуулж, тус бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам батлагдсан билээ. Энэхүү эрх зүйн орчны хүрээнд 2026 оны 01 дүгээр сараас эхлэн виртуал бүсийн бүртгэлийг e-business.mn системээр дамжуулан нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 100 гаруй хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн аваад байна. Өнөөдөр дэлхий дахинд мэдээллийн технологийн салбарыг төрөөс татварын бодлогоор дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, Казакстан, Узбекистан, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг орнууд мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг татвараас чөлөөлдөг. Үүний дүнд Казакстаны мэдээллийн технологийн салбарын нийт экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.долларт хүрснээс 633 сая ам.долларын экспортыг “Астана хаб” дангаар гүйцэтгэсэн бөгөөд 2026 онд энэхүү орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс энэхүү олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжихийн тулд мэдээллийн технологийн салбарын үйлдвэрлэлийг дэмжсэн эрх зүйн орчинг сайжруулж, бизнесийн таатай экосистемийг цогцлоох зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран өнөөдөр (2023.09.21) “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт баримт шилжүүлэх ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамрууллаа.