Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

2022.02.25

Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Other news

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.04.10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батцэцэг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, өнгөрсөн онд хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх боломж, нөхцөлийг хангахад чиглэсэн олон арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтран ажилласанд дахин талархсанаа илэрхийлсэн юм. Уулзалтаар ЦХХХЯ-ны зүгээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Найз байя” нөлөөллийн аяны хүрээнд хамтран ажиллах, мөн харилцаа холбооны дэд бүтэц холбогдоогүй хөдөө орон нутаг, алслагдсан сум сууринд интернэт хэрэглээг хүргэх, гамшиг болон онцгой байдлын үед өндөр хурдны интернэтийн үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын алслагдсан бүсийн сургууль, хүүхдийн эмнэлгүүдэд нам орбитын хиймэл дагуулын интернэт нэвтрүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс ЦХХХЯ-наас тавьсан дээрх санал, чиглэлүүдийг бүрэн дэмжиж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх зорилготой тус хөдөлгөөнийг Сонгинохайрхан дүүрэгт сургалт, нөлөөллийн арга хэмжээгээр албан ёсоор эхлүүллээ. Арга хэмжээний эхний өдөр өсвөрийн “Хурдан” клубийн гишүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчийг хамруулсан сургалт зохион байгуулав. Энэ үеэр хүүхэд багачуудад цахим орчинд сурч хөгжих, ур чадвараа дээшлүүлэх, сөрөг агуулгаас өөрийгөө хамгаалах болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, дадал олголоо. Түүнчлэн цахим манлайллыг төлөвшүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэд өсвөрийн “Хурдан” клубийг байгуулж, 160 сурагчийг “Цахим элч”-ээр бэлтгээд байна. Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтуудыг тус дүүргийн Өнөр, Толгойт, Баянхошуу зэрэг бүсэд зохион байгуулж, нийт 5,000 гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Толгойт бүсийн өнөөдрийн (2026.05.27) сургалтад 130 гаруй иргэн хамрагдсан бөгөөд маргааш цэргийн албан хаагчдад зориулсан тусгайлсан арга хэмжээ зохион байгуулагдах юм. Аяны хүрээнд цахим ур чадварын сургалтыг дараах агуулгаар зохион байгуулж байна. Үүнд:

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын ажилтнуудад зориулсан цахим хэрэглээний аюулгүй байдлын сургалт зохион байгуулагдаж ажилтан оролцов. Сургалтын үеэр оролцогчид хиймэл оюуны хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын шинэ эрсдэл, байгууллагын системийн уялдаа холбоо, халдлага, зөрчил илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний талаарх мэдлэг, туршлагаа дээшлүүллээ. Оролцогчид сургалтад идэвхтэй оролцож, санал бодлоо солилцон, мэдлэгээ бататгалаа.