Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.   

Тус хурлыг Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэлсэн бөгөөд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, сансрын нисгэгч  хошууч генерал БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа  болон Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, нар оролцов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Өнөөдөр бид Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн түүхэн ойг тэмдэглэхийн зэрэгцээ сансрын шинжлэх ухаан, технологийн хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаад туйлын баяртай байна.

Өнөөдрийн арга хэмжээ нь Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага, түүний гишүүн орнуудын төлөөлөл, болон “Интерспутник” олон улсын сансрын холбооны байгууллагатай мөн хамтран зохион байгуулж буй онцгой арга хэмжээ болж байна.

Энэ нь Монгол Улс сансрын салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах бодлогын бодит илэрхийлэл болж байна.

Сансрын технологи нь өнөөдөр зөвхөн шинжлэх ухааны салбарт бус, харилцаа холбоо, байгаль орчны мониторинг, гамшгийн менежмент, үндэсний аюулгүй байдал зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд хиймэл дагуулын технологийг үр ашигтай ашиглах нь тогтвортой хөгжлийн гол хөшүүрэг болох нь тодорхой боллоо.

Ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сансрын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэн ажиллах бодолтой байна гэлээ.

Other news

Өвөрхангай аймаг 24/7 “Цахим төв”-тэй болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ

Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ