Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Хархорум хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр дата төв байгуулах асуудлаар хамтарсан уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар дата төв байгуулах асуудлаар 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү,  Хархорум хотын Захирагч Л.Халтар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл, Эрчим хүчний яамны төлөөлөл, Эдийн засаг, хөгжлийн яамнаас холбогдох албаны хүмүүс оролцов.

Энэхүү уулзалтаар  Хархорум хотод дата төв байгуулах боломж, техникийн шийдэл, эрх зүйн зохицуулалт, эрчим хүчний найдвартай хангамж, хөрөнгө оруулалтын бүтэц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хэрэгжилтийн дараагийн үе шатны чиглэлийг тодорхойллоо.

Эрчим хүчний яамны зүгээс дата төвийн төслийн эрчим хүчний хангамжийг бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хархорум хоттой холбоотой 2026 онд хэрэгжүүлэх дөрвөн төслийн бүрэн санхүүжилтийг улсын төсөвт тусгасныг онцлон тэмдэглэлээ.

ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү цаашид холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, шаардлагатай шийдвэр, эрх зүйн баримт бичгийг боловсруулан, төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.

Other news

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ