Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХИХХЯ болон НҮБ  орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нар Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай  олон чиглэлээр хамтран ажиллаж байна.

Тухайлбал:

-Цахим үйлчилгээг алслагдсан сумдад хүргэх,

-Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх цахим мэдээллийн ажилтнуудыг сургах,  -Монгол Улсын хиймэл оюуны хөтөлбөрийг дэмжих,

-Хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлэх,

-1000 гаруй залуусыг Хиймэл оюуны элчээр томилох,

-е-Бизнес платформыг хөгжүүлж, ЖДҮ, ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих,

-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх,

-Хөдөө аж ахуйн дижитал платформыг хөгжүүлэх, хөдөөгийн иргэд, малчдын цахим боловсролыг дэмжих ,

-Цахим холболт, кибер аюулгүй байдал, цахим хөгжлийн үндэсний чадавх бэхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж байна.

ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү Монгол Улсын  Засгийн газрын  “Шинэ итгэл-Эрс шинэтгэл 2026-2030”  Монгол Улсыг  хөгжүүлэх таван жилийн  хөгжлийн хөтөлбөрийн  чиглэл болоод    “Цахимаар нэн тэргүүнд”  бодлого, стратегийн зорилтын талаар танилцуулга хийлээ.  

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам  цаашид Монгол Улсад амжилттай хэрэгжсэн “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төслийн туршлагад тулгуурлан иргэдийн дижитал болон хиймэл оюуны суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

Other news

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Цахим хөгжил, харилцаа холбооны

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ