Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Jaap van Hierden: НҮБ Монгол Улсын Засгийн газрын дижитал шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч Jaap van Hierden-ийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын дижитал шилжилтийн бодлого, хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НҮБ-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн Хиймэл оюуны орчны үнэлгээ (UNDP), мөн НҮБХХ, НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн хамтран хэрэгжүүлсэн DEMOSC хөтөлбөрүүдийг хүртээмжтэй, дижитал шилжилтийг өргөжүүлэхэд бодит үр дүнд хүрсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, албан бус бизнесийг дэмжихэд чиглэсэн дижитал шийдэл болох Е-Бизнес платформын 2 дугаар хувилбарыг хөгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) ЦХХХЯ болон Е-Монголия академитай хамтран ажиллаж байгааг сайшаалаа.

Энэ үеэр 2025 оноос хэрэгжиж эхэлсэн, 14–18 насны сурагчдыг хиймэл оюуны суурь мэдлэг, ур чадвараар хангах зорилготой “1,000 Хиймэл оюуны элч” санаачилгыг цаашид дэмжин ажиллахад НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) бэлэн байгаагаа илэрхийллээ. Цаашид Монгол Улсын дижитал шилжилтийн залуучуудын чиглэл дэх тэргүүлэх (flagship) хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болгох саналыг дэвшүүллээ. Мөн Олон улсын цахилгаан холбооны холбоо (ITU), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь НҮБ-ын уялдаа зохицуулалтын дор дижитал шилжилтийн шинэ хамтарсан хөтөлбөр боловсруулж байгаа талаар танилцуулсан юм. Урьдчилсан байдлаар “Ухаалаг малчид (Smart Herders)” хэмээн нэрлэсэн уг хөтөлбөр нь дижитал шийдлээр дамжуулан малчдын хамтын нийгэмлэгийг дэмжихэд чиглэж, DEMOSC хөтөлбөрийн хүрээнд туршсан сургамж, загваруудад тулгуурлан хэрэгжих юм.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Монгол дахь Нэгдсэн Үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газартай дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд бүрэн бэлэн байгаагаа илэрхийлж, ялангуяа хот, хөдөөгийн ялгааг бууруулах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, хамрагдахуйц дижитал шийдлээр дамжуулан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулахаа онцоллоо.

Other news

Үнийн санал авах урилга

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь эрх бүхий оролцогчдоос доорх техникийн тодорхойлолтын дагуу үнийн санал ирүүлэхийг урьж байна. Техникийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ