Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2026 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ханжөү хотод байрлах ЖИС нь 7 факультет, 40 сургуультай бөгөөд 4,600 орчим бүтэн цагийн багш, эрдэмтэд ажилладгаас Хятадын Шинжлэх Ухааны Академийн 27 гишүүн, Инженерийн Академийн 21 гишүүн багтдаг. 7 кампустай ЖИС-д нийт 67,000 гаруй бүтэн цагийн оюутан суралцаж, тэдний 5,500 гаруй нь олон улсын оюутнууд байдаг.
2024 оны Дэлхийн Их Сургуулиудын Академик Жагсаалтад (ARWU) 27-р байрт орсон нь тус сургуулийн инновацад суурилсан соёлыг бататгасан үзүүлэлт юм. ЖИС-ийн судлаачид дэлхийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд үүнд цэвэр эрчим хүч, биотехнологи, ухаалаг хот, дэвшилтэт материал, нарийн оношилгоо-эмчилгээ, дэлхийн нийтийн эрүүл мэнд зэрэг тэргүүлэх чиглэлүүд багтана.
ЖИС нь дэлхийн 40 гаруй улс, бүс нутгийн 200-аас дээш байгууллагатай түншлэлтэй. Түүнчлэн Эдинбургийн Их Сургууль болон Иллинойсын Их Сургуультай хамтран Хайнаны Олон улсын кампус дээр ZJU-UoE болон ZJU-UIUC институтүүдийг байгуулж, дорнын болон өрнийн боловсролын шилдэг туршлагыг хослуулсан шинэ загварын дээд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Үнэн эрэлхийлэх” болон “инновац бүтээх” хэмээх эрхэм зорилгын хүрээнд ЖИС нь мэдлэгийг хөгжүүлэх, нийгмийн чухал хэрэгцээг шийдвэрлэх, тогтвортой ирээдүйг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Суралцах чиглэл:
| Master Program | Master of International Business | 2 Years |
| Master of International Law | 2 Years | |
| Master of Media and Communication Study | 2 Years | |
| Master of Software Engineering | 2 Years | |
| Photogrammetry and Remote Sensing | 2 Years | |
| Cartography and Geographic Information Engineering | 2 Years | |
| Geodesy and Surveying Engineering | 2 Years | |
| Master of Elecrtrical Engineering | 2 Years | |
| Master of E-Commerce | 2 Years | |
| Doctor Programs | Doctor of Software Engineering | 4 Years |
| Doctor of E-Commerce | 4 Years | |
| Doctor of Solid Mechanics | 4 Years | |
| Doctor of Engineering Mechanics | 4 Years | |
| Doctor of Geotechnical Mechanics | 4 Years | |
| Doctor of Structural Engineering | 4 Years | |
| Disaster Prevention and Reduction Engineering and Protective Engineering | 4 Years | |
| Photogrammetry and Remote Sensing | 4 Years | |
| Cartography and Geographic Information Engineering | 4 Years | |
| Geodesy and Surveying Engineering | 4 Years | |
| Doctor of Science of Environment and Natural Resources Protection Law | 4 Years | |
| Doctor of International Law | 4 Years | |
| Doctor of Elecrtrical Engineering | 4 Years | |
| Physical Geography | 4 Years | |
| Human Geography | 4 Years | |
| Resources and Environmental Monitoring and Planning | 4 Years | |
| Cartography and Geographic Information System | 4 Years | |
| Environmentel Science | 4 Years | |
| Environmental Engineering | 4 Years |
Тэтгэлэгийн хамрах хүрээ:
- Сургалтын төлбөр;
- Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
- Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
- Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Өргөдөл гаргач нь 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
- Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
- Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
- Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
- Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл гаргах эцсийн хугацаа
Өргөдөл гаргагчид Хятадын тэтгэлэгт хөтөлбөрийн (https://studyinchina.csc.edu.cn/#/register) болон ЖИС-ийн (http://me.zju.edu.cn/meenglish/main.psp ) системд онлайн өргөдлийг 2025 оны 12-р сарын 20-ны дотор (Бээжингийн цагаар) бөглөж, бүх баримт бичгийн скандсан хуулбарыг ЦХИХХЯ-аар дамжуулан АНДСХАБ-д хүргүүлнэ.
- Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )
Тэтгэлгийн төрөл: B
Жежианы их сургуулийн код: 10335
- Жежианы их сургуулийн олон улсын оюутнуудад зориулсан өргөдлийн Бакалаврын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
- Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
- Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж
- Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
- Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон http://me.zju.edu.cn холбогдож, анкет бөглөсөн байх
- Анкет бөглөсний дараа бүх материалын цахим хуулбарыг ЦХИХХЯ-нд ирүүлнэ.
- Англи хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ (сүүлийн 2 жилийн хугацаанд өгсөн Академик IELTS 6.5, TOEFL 90, эсвэл Duolingo 120 оноо)
- Гадаад паспортын хуулбар
- Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
- Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт
- Анкет
- Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас
- Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас
- Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Шалгаруулалт:
Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Холбоо барих хаяг:
Утас: 51 265104, 51 260636
Цахим шуудан: fr@mddic.gov.mn
ЦАХИМ ХӨГЖИЛ, Инновац, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ










