Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Зарлал

Инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гарааны компанийн бойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтын оффис, технологи дамжуулах төвүүдийг бүртгэж эхэллээ. Бүртгэлд хамрагдсанаар тухайн төв, хамтын оффисуудын гишүүнчлэлтэй программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг гарааны компаниар бүртгэх, цаашлаад татварын болон бодлогын дэмжлэгт хамруулах боломж бүрдэх юм

Иймд хамтран ажиллах сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгжүүд дараах шаардлагыг хангасан талаарх нотлох баримт болон хамтран ажиллах хүсэлтээ2025 оны 10 дугаар сарын 24-ний дотор цахимаар info@mddic.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Технологи дамжуулах төв дараах шаардлагыг хангасан байна:

  1. Технологи дамжуулах тухай хуулийн 8.1-д заасан технологи дамжуулалтыг гүйцэтгэдэг байх;
  2. Гишүүддээ зориулан зөвлөх, зуучлах үйлчилгээ болон хэрэглэгч, захиалагч нарт патентын мэдээллийн сан болон бусад мэдээллийн эх сурвалжид хайлт хийх үйлчилгээ үзүүлдэг байх;
  3. Технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг явуулахад тохиромжтой өөрийн өмчлөлийн, эсхүл 3-аас доошгүй жилийн түрээсийн гэрээтэй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулдаг байх;
  4. Технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх.

Хамтын оффис нь дараах шаардлагыг хангасан байна:

  1. Хоорондоо хамааралгүй хэд хэдэн хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлсэн гишүүддээ зориулан зөвлөх, зуучлах, сурталчлах, хөрөнгө оруулалт татах, инновацын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг хуулийн этгээд байх;
  2. Хамтын оффисын үйл ажиллагааг явуулахад тохиромжтой нийслэлд 200 м2, орон нутагт 100 м2-аас доошгүй талбайтай өөрийн өмчлөлийн, эсхүл 3-аас доошгүй жилийн түрээсийн гэрээтэй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулдаг байх;
  3. Хамтын оффисын үйлчилгээг үзүүлэх орон тооны мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх.

Журмыг дараах линкээс үзнэ үү.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758495490881

Other news

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ