Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 9-нд Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна. Энэхүү өдөр нь 1874 онд Швейцарын Берн хотноо байгуулагдсан Дэлхийн Шуудангийн Холбоо (Universal Postal Union, UPU)-ны үүсгэн байгуулагдсаны ойн өдөр юм.
Дэлхийн шуудангийн өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Өнөөдөр 190 гаруй оронд 5 сая гаруй шуудангийн ажилтан өдөр бүр захидал хүргэх, илгээмж дамжуулах, цахим худалдааны бараа түгээх зэрэг чухал үүргийг гүйцэтгэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан шуудангийн салбарт ажиллаж буй нийт алба хаагчид болон хэрэглэгчдэдээ “Дэлхийн шуудангийн өдрийн баярын мэнд хүргэе”