Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

TECHWEEK 2025 & ICT Forum 2025

Технологийн салбарынхныг нэгтгэх үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “TECHWEEK 2025” Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ арга хэмжээний гол зорилго нь салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэж, туршлага солилцон, бүх талын оролцоог хангах үндэсний платформыг бий болгох юм.

Дэлхийн туршлага

TECHWEEK 2025 арга хэмжээ нь дэлхийн олон хотуудад амжилттай хэрэгжиж, мянга мянган оролцогчийг нэгтгэж ирсэн уламжлалтай:

  • London TECHWEEK – Европын хамгийн том технологийн арга хэмжээ, жил бүр 45,000+ оролцогчтой.

  • Singapore TECHWEEK – Азийн бүс нутгийн технологийн инновацийн төв болсон арга хэмжээ.

  • US TECHWEEK – Хот болгонд стартап, дижитал шилжилт, тогтвортой хөгжлийн технологийг түлхүү танилцуулдаг.

Монгол Улс эдгээрийн жишгээр өөрийн TECHWEEK-ийг эхлүүлж байгаа нь бүх салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой чухал алхам юм.

TECHWEEK-ийн онцлог

  • Уламжлалт төвлөрсөн арга хэмжээнээс ялгаатай “decentralized” буюу олон байршилд төвлөрсөн бус зохион байгуулагтайгаар явагдана.

  • Хэн ч арга хэмэжээгээ зохион байгуулж, эвэнтдээ нээлттэй оролцох боломжтой.

  • Компаниуд, коммюнити, ТББ-ууд өөрсдийн технологитой холбоотой арга хэмжээг санаачлан зохион байгуулж, улсын өнцөг булан бүрт технологиор амьсгалах боломжийг бүрдүүлнэ
  •  
  • Нэгэн хэвийн нэгдсэн зохион байгуулалт бус та хүссэн арга хэмжээгээ вэбсайтад бүртгүүлээд л хаана ч хэзээ ч зохион хэдэн хүнтэй зохион байгуулах боломжтой

 Гол зорилтууд

  • Мэдлэг түгээх: Лекц, хэлэлцүүлэг, сургалтаар дамжуулан технологийн чиг хандлага, туршлагыг хуваалцах.

  • Сүлжээ бий болгох: Гарааны бизнес, хөрөнгө оруулагч, мэргэжилтэн, бодлого тодорхойлогчдыг нэгтгэх.

  • Шинэ технологи танилцуулах: Start-up pitch, demo шоугаар дамжуулан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хүргэх.

  • Хамтын ажиллагаа өргөжүүлэх: Инновац, хөрөнгө оруулалт, хамтын хөгжлийн шинэ түншлэлүүдийг бий болгох.

7 хоногийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд

  • ICT FORUM 2025

  • Startup Demo Day & Matchmaking

  • Developer Meetups & Workshops

  • Fireside Talks

  • Job & Talent Fair

  • Tech Afterparty & Networking Events

  • Expo & Trade Show

  • Hackathon & Competitions

ICT Forum 2025 – Digital First

Эдгээр арга хэмжээнүүдийн хамгийн чухал хэсэг нь технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац болон хамтын ажиллагааг төвд нь авч үзэх, хамгийн том цогц арга хэмжээ болох ICT Forum 2025 юм.

ICT Forum 2025 нь “Digital First” уриан дор Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өргөн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголцол, хамтын зөвшилцөлд хүрэх зорилготой.

Хугацаа, бүтэц

  • 2025 оны 9-р сарын 25, 26-ны өдрүүдэд хоёр үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнөнө:

    • Технологийн хэлэлцүүлэг – Шинэ технологи, гарааны бизнес, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, бодлого боловсруулагчдын оролцоотой салбар хоорондын хэлэлцүүлэг, үндсэн илтгэлүүд болон шинэ бүтээгдэхүүний нээлт.

    • Бодлогын хэлэлцүүлэг – Засгийн газар, бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллага, хувийн хэвшил, технологийн салбарын манлайлагчдын оролцоотой хэлэлцүүлэг, үндсэн илтгэлүүд болон TECHWEEK 2025-ийн үр дүнг танилцуулах.

Зорилтууд

  • Засгийн газраас хэрэгжүүлэх “Digital First” хөтөлбөр, AI стратеги танилцуулах, хууль эрхзүйн орчныг сайжруулах бодлогын шийдлүүдийг хэлэлцэх.
  • Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх.
  • Үндэсний болон олон улсын шилдэг туршлагууд, шинэ технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх.
  • Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дижитал технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох.
  • Хиймэл оюуны зохистой, бүтээмжтэй, ёс зүйтэй хэрэглээг дэмжих, түгээх эхлэлийг тавих.

 Хүлээгдэж буй үр дүн

  • Технологи, инновацад суурилсан бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн шинэчлэл хэрэгжсэн байна. (Жишээ нь: Мэдээлэл, технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн дагалдах хоёр журмыг Засгийн газраас батална.)
  • Бүх яам, төрийн байгууллагын мэдээллийн технологийн хэлтсүүд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа цаашид өргөжсөн байна.
  • Төв Азийн болон олон улсын технологийн компаниудтай хамтын ажиллагааны эхлэл тавигдсан байна.
  • ICT Expo 2026-ийг олон улсын арга хэмжээ болсныг албан ёсоор зарлана.
  • TechWeek-ийн үеэр 300+ контент, мэдээ, нийтлэл гарч, #TechWeek2025 #ICTForum2025 #DigitalFirst hashtag-ууд нийт 2 сая гаруй хүнд хүрсэн байна.

TECHWEEK 2025 болон ICT Forum 2025 нь Монгол Улсын технологийн экосистемийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгахын зэрэгцээ хөрөнгө оруулалт, инновац, хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэ үеийн эхлэлийг тавих болно.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ