Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХОЛБООЧИН МАГСАРЫН ЖАНЧИВ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү дайнд өөрийн эр зориг, эх орно гэсэн халуун сэтгэлээр байлдсан Монгол Улсын Баатар, холбоочин Магсарын Жанчивын баатарлаг гавьяаг эргэн дурсъя.

Харилцаа холбооны салбарын монгол улсынхаа хөгжилд хичнээн их нэмэр болсон, монголчуудынхаа соёл, мэдлэг, сайхан амгалан амьдарахад оруулсан үүрэг дэмээрээ өнөөдөр бид бүхэн бахархдаг ч улс орныхоо энх амгалан, эрх чөлөөтөй амьдрах үйлсэд халуун амиа ч хайрлаагүй Холбоочин Монгол Улсын Баатар М. Жанчив гуайг бахархан дурсаж явах нь Холбоочин бид цаашид улс орон, ард түмнийхээ гэгээн ирээдүйд өөрийн боловсрол, хичээл зүтгэлээрээ ажиллахад үлгэр дууриалал болох билээ. Ингээд Холбоочин баатарыгаа товч танилцуулая.

 Монгол улсын баатар, холбоочин М.Жанчив 1923 онд Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг “Зах” гэдэг газар малчин ард Магсарын ууган хүү болон төржээ. Тэрээр эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин мал, тарианы ажил эрхэлж байгаад  20 настай байхад нь цэргийн алба хаах тухай зарлан дуудах бичиг ирж нутгийнхаа үе тэнгийн 20 гаруй залуучуудын хамт 1943 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, аймаг орохоор мордов. Тэр үед дайн байлдаантай байсан тул бид өөрсдийн унаа мориор явцгаасан юм. Аав, ээж, ах дүү, найз нөхдүүд маань биднийг Сумын төвөөс 30 км зайтай байдаг “Дундын овоо” гэдэг газар  ирцгээж хүүхдүүдээ үдэх ёс гүйцэтгэсэн гэдэг. Говь-Алтай аймгийн төв дээр ирээд хоёр хонож эмчийн үзлэгт орсон эх орны дайны жилүүдийн хүндэрлийн улмаас унаж ирсэн мориороо Архангайн зүг хөдөлсөн гэдэг.

М. Жанчив цэрэгт ирээд мото-механикжуулсан хуягт бригадад цэргийн алба хааж байхдаа холбооны мэргэжил эзэмшин, тусгай салааны тасгийн дарга болж ахлах түрүүч цолоор шагнуулжээ.

М.Жанчив морьт механикжуулсан бүлгийн тэргүүн ангид явж Японы милитарист хүчний давагдашгүй цайз гэж бардамнан сайрхаж байсан Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэн авах үеийн хэд хоногийн ширүүн тулалдаанд анги салбараа холбоогоор тасралтгүй хангах байлдааны үүрэг, даалгаврыг гарамгай биелүүлсэн эрэлхэг дайчин юм. М.Жанчив байлдааны сүүлчийн өдөр дайсны нисэх онгоцны бөмбөгдөлт, их бууны суманд хоёр удаа тасарсан холбооны утсыг залгахаар галын шугам руу мөлхөж явахдаа хэд дахин шархадсан ч гэмтлийн цэгт үүргээ гүйцэтгэж эхлэх үед дахин суманд оногджээ. Эцсийн мөчид утасны хоёр үзүүрийг амандаа зууж биеэрээ холбоо дамжуулж өөрийн ангийн давшилтыг хангасан мөнхөд дурсагдах баатарлаг гавъяа байгуулан амь үрэгдсэн байна.

МХЗЭ-ийн гишүүн М.Жанчив чөлөөлөх дайнд орохын өмнөхөн МАХН-ын орлогч гишүүнээр элссэн байна. Эх орны эрэлхэг хүү Магсарын Жанчивын гавъяаг төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж 1965 онд Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор, 1975 онд Монгол улсын баатар цолоор нэхэн шагнажээ. Монгол улсын баатар Магсарын Жанчивын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Алтай хотын болон төрсөн нутаг Шарга сумын төвд босгож, гавъяаг нь мөнхжүүлсэн байна.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ