Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар сайд Э.Батшугар олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Мөн кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.
Элчин сайд Ричард Буанган манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, сансар судлал, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.
