Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хөгжсөний 104 жилийн ойн мэнд хүргэе

Өдгөөгөөс  104  жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж,  “Digital first” уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байж  Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт хэмээн тодорхойлсон.

Цахим шилжилтийн эрчимтэй өөрчлөлтийг дагаад Мэдээллийн технологи, харилцаа холбоо нь бусад бүх салбарынхаа тулгуур багана хэдийнээ болж, улс орнуудын өрсөлдөх чадварын гол үзүүлэлт, хөгжлийн тэргүүлэх салбар болтлоо үсрэнгүй, хурдтайгаар хөгжиж байгаа билээ.

Монгол улс цахим хөгжлөөрөө Азид 13, дэлхийд 46-д эрэмбэлэгдэж байна.

Түүхэн ой тохиож байгаа энэ цаг мөчид гадаад харилцаагаа тэлж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг болон   Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн яамд  “Дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монгол улсын мэдээлэл технологийн компаниуд Төв Азид гарах үүд хаалга нээгдлээ. Дижитал эдийн засгийн хүрээгээ тэлснээр дан ганц уул уурхай бус оюун ухааны экспорт хийх боломжтой.

Морин өртөөгөөс эхэлсэн түүх E-Mongolia платформ, Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюун ухаан, өндөр хурдны 5G сүлжээгээр үргэлжилж байна.

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн мэргэжилтнүүд, холбоочид, инженер техникийн ажилтнууд, судлаачид, албан хаагчдадаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

     Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд   Э.Батшугар

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ