Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХИХХ-ны сайд Э. Батшугар: Монгол улс Дижитал эдийн засгийн хүрээгээ тэлснээр дан ганц уул уурхай бус оюун ухааны экспорт хийх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э. Батшугар “Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т гарын үсэг зурлаа.

Бүгд Найрамдах Тажикистан Улсыг төлөөлж Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода гарын үсэг зурсан юм.

Дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр туршлага солилцоно.

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “И-Монгол Академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гэрчилгээжүүлэх төвүүд, төрийн үйлчилгээ болон цахим хөтөлбөр хөгжүүлэлт, Улсын төсөвт хувьцаат компани хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд манай улсын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнд хамаарах системүүдийг нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцаж, нийлүүлэлт хийх боломжтой болох юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Other news

Microsoft компанитай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Microsoft компанитай хамтарч ажиллана 2022.09.16 Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Microsoft компаний удирдлагуудтай цахим уулзалт

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ