Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа болон байгууллагадаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдыг Монгол улсын Төрийн дээд одон медаль болон Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:
- Баасанбатын Бүрэнжаргал, ЦХИХХЯ-ны мэдээлэл харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээч
- Баатарын Тунгалаг, ЦХИХХЯ-ны Шуудан, өргөн нэвтрүүлэг, цахим худалдааны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн
- Ганбатын Энхтулга, ЦХИХХЯ-ны Салбар дундын зохицуулалт хариуцсан шинжээч

ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДЭГ:
- Батмөнхийн Солонго, ЦХИХХЯ-ны Салбарын эрх зүйн асуудал хариуцсан шинжээч

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДЭГ:
- Чулуунбаатарын Ганбаяр, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
- Идэрбаатарын Болорцэцэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн үйлчилгээний оператор
- Жаргалсайханы Баттулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн
- Лхамжавын Туяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НҮНТ-ийн менежер
- Бат-Эрдэнийн Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ:
- Ням-Очирын Чулуунчимэг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харилцаа холбооны дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн
- Баярхүүгийн Батбаяр, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын Хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн
- Санжрагчаа Номуун, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын Системийн шинжээч







