Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги “- ийн салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулав 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй ” Их ,өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги “- ийг  Эрүүл мэнд, Боловсрол Хууль сахиулах , Шүүхийн салбарын хэмжээнд хэлэлцүүлэх салбар дундын хамтарсан хэлэлцүүлэг /2025.07.04/-нд болж байна. Хэлэлцүүлэгт  40 гаруй байгууллагын хиймэл оюун их өгөгдлийн стратегийг салбар бүртээ хэрэгжүүлэх мэргэжилтнүүд  оролцож байна.

Энэхүү хэлэлцүүлгийг ЦХИХХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од нээж үг хэлсэн бөгөөд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэн ашиглахад бүх салбарын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн салбарын төлөөллүүд дараах байр суурийг онцоллоо.

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од: ЦХИХХЯ, НҮБ-ын дэргэдэх хүүхдийн сантай хамтран энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт 40 гаруй байгууллагын төлөөлөл ирж хиймэл өгөгдөл, их өгөгдлийн чиглэлийг хэрхэн салбартаа ашиглах асуудлыг хөндөж байна. Нэгдүгээр сараас хойш манай улсын хувьд НҮБ-тай хамтран ес дэх удаагийн хэлэлцүүлгийг салбар бүрд амжилттай зохион байгууллаа. Цахим засаглалын индексээр Монгол улс дэлхийд 46 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа нь бүс нутагтаа дээгүүрт эрэмбэлэгдэж байна. Хиймэл оюун ухаан, их өгөгдлийг нэвтрүүлснээр авлигал буурах, төрийн хүнд суртлыг үгүй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэхэд эерэг үзүүлэлтүүдийг бий болгох хүлээлт байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Яан Му: НҮБ-ын хүүхдийн сангийн хувьд Монгол Улсын засгийн газраас  баталсан үндэсний хиймэл оюуны стратегийг хэрэгжүүлэхэд маш ойрхон, уялдаа холбоотой ажиллах болно. Тэр дундаа цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуусын эрхийг хангахад анхаарах болно.

БЯ-ны  Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнэ: Боловсролын салбарт есөн төрлөөр хиймэл оюун ухааныг ашиглаж болох юм байна гэх судалгааг гаргасан. Үүнд багшийн туслах буюу сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, байгууллагын үйл ажиллагаанд, заах арга зүйд ашиглах, сурагчдад туслах, боловсролын салбарт ашиглагдаж буй дүрэм журмуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдэж авах гэх мэтчилэн ашиглахаар төлөвлөж байна.

Боловсролын салбар сүүлийн гурван жилийн хугацаанд суурь дэд бүтэц болон багшийн ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрүүд дээр төвлөрч ажилласан. Энэ жилээс шинэ стратеги төлөвлөгөөнүүдийг боловсруулж, засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж хиймэл оюун ухааны системийг оруулж ирсэн. ЦХИХХЯ өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж хэрэгжүүлсэн AI stratage арга хэмжээнд зөвлөмж өгч байгаа. Мөн боловсролын яам сургалтын орчинд хиймэл оюун ухааныг ашигласан бүтээл, баримт бичгийг хэрхэн зөв ашиглах зөвлөмжийг боловсруулж нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Үүнтэй холбоотойгоор багш нарын хувьд 9 сарын 1-нээс өмнө заавар, зөвлөмжүүдийг авахаар төлөвлөж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Баттөр: Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглахад хоёр асуудал тулгарч байна. Нэгдүгээрт хиймэл оюун ухаан,  хоёрдугаарт дата мэдээлэл буюу өгөгдлөө цуглуулах асуудал тулгарч байна.

Эрүүл мэндийн салбарт гурван үндсэн зарчим байдаг. Тэдгээр зарчмууд нь бидний тэргүүлэх чиглэл гэж явдаг. Өгөгдөл, мэдээллүүдийг цуглуулж явах, тэдгээр мэдээлэлд анализ, дүгнэлт хийх, үүний дараагаар шийдвэр гаргалтдаа тэдгээр мэдээллүүдийг ашиглах ёстой.

Хиймэл оюун ухааны хувьд бид хязгаарлагдмал байгаа. Технологийн тусламжтайгаар хиймэл оюун ухааныг ашиглах асуудал тулгардаг. Бидэнд мэдээллүүд байгаа ч цаг алдалгүй шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Other news

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ