Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

IT салбарыг 2026-2028 онд хөгжүүлэх гэрээг баталгаажууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2026 – 2028 онд хэрэгжүүлэх “Мэдээллийн технологийнсалбарыг хөгжүүлэх” төслийн гэрээг байгууллаа. Гэрээнд нэг талаас ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, нөгөө талаас ЖАЙКА байгууллагын Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн ахлах зөвлөх Югэ Ясүхико болон Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа нар гарын үсэг зурав. 

Тус төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Мэдээллийн технологийн үндэсний парк ажиллана. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого, эрх зүйн тогтолцоог сайжруулах, салбарын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ. 

Төслийн хүрээнд:

  • Хууль, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Мэдээллийн технологийн бизнесүүдийг Төв Ази болон Япон Улс, бусад зах зээлд гаргах;
  • Төрийн их өгөгдлийг хиймэл оюунд суурилсан шийдлээр эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Мөн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, төр-хувийн хэвшил, иргэний нийгэм, их дээд сургуулиудын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын туршлага нутагшуулахад анхаарах юм байна.

Other news

Агаарын сонин 90 нас хүрч байна

20-р зууны гайхамшигт нээлтүүдийн нэг бол мэдээллийг нүдэнд харагдахгүй орон зайгаар, сэтгэл хүрэх газар хүргэдэг технологийг ЗХУ их эрдэмтэн А.С.

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдаж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Жянгсу мужийн Нанжин хотноо 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ