Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17.30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: ankhbayar@mddic.gov.mn
- Холбоо барих утас: 266210 (гар утаснаас залгах бол 51266210)
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ | Байгууллага | Дотоод нэгж | Албан тушаал | Орон тоо | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
төрөл | ангилал, зэрэглэл | Education | Мэргэжил | Qualification | Туршлага | |||||
1. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар | Инновацын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Төрийн захиргааны гүйцэтгэх | Дэс түшмэл ТЗ-6 | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -Программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ (0613); -Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал /дизайн/ ба удирдлага (0612); -Мэдээлэл харилцаа холбооны технологиудад ангилагдаагүй чиглэл (0619); -Электроник автоматжуулалт (071404-071411); -Бизнес удирдлага, эрх зүйд хамаарах салбар дундын чиглэл (0488); | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. | |
2. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар | Цахим эдийн засаг, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Төрийн захиргааны гүйцэтгэх | Дэс түшмэл ТЗ-6 | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -Санхүү, банк (041201); -эдийн засаг (0311); -Бизнес удирдлага, эрх зүйд хамаарах салбар дундын чиглэл (0488); -Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд (061); -Электроник, автоматжуулалт (071404-071411). | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. | |
3. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар | Кибер аюулгүй байдлын бодлого хариуцсан мэргэжилтэн | 1 | Төрийн захиргааны гүйцэтгэх | Дэс түшмэл ТЗ-7 | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -Программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ (0613); -Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал /дизайн/ ба удирдлага (0612); -Электроник автоматжуулалт (071404-071411); | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. | |
4. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Инновацын бодлого зохицуулалтын газар, Их өгөгдөл хиймэл оюун ухааны хэлтэс | Инновац, технологи дамжуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Төрийн захиргааны гүйцэтгэх | Дэс түшмэл ТЗ-6 | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -Программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ (0613); -Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал ба удирдлага (0612); -Мэдээлэл харилцаа холбооны технологиудад ангилагдаагүй чиглэл (0619); Бизнес удирдлага, эрх зүйд хамаарах салбар дундын чиглэл (0488); -Менежмент ба удирдахуй (041301-041307); -Электроник автоматжуулалт (0714). | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. | |
5. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар | Газрын дарга | 1 | Төрийн захиргааны удирдах | Эрхэлсэн түшмэл ТЗ-2 | Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | Эрх зүй (0421); -Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд (061); -Электроник, автоматжуулалт (071405-071411).. | -Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх; | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
6. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар | Харилцаа холбооны сүлжээний технологийн шинэчлэлийн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Төрийн захиргааны удирдах | Дэс түшмэл ТЗ-6 | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (0613); -Электроник автоматжуулалт (071401, 071405-071409). | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. | |
7. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Төрийн захиргааны удирдлагын газар, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтэс | Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга | 1 | Төрийн захиргааны удирдах | Эрхэлсэн түшмэл ТЗ-3 | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -Эдийн засаг (0311); -санхүү, банк, даатгал (0412); -нягтлан бодох бүртгэл, татвар (0411). | -Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; -Мэргэшсэн нягтлан бодогч байх. | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
8. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар | Газрын дарга | 1 | Төрийн захиргааны удирдах | Эрхэлсэн түшмэл ТЗ-2 | Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -эрх зүй (0421); -санхүү (0412); -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (0612, 0613, 0619); -Электроник автоматжуулалт (0714). | -Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; -Хяналт-шинжилгээ, үнэлгээний чилэлээр сургалтад эсхүл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх; | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх; -хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил эсхүл мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. |
9. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газар | Хатуу, зөөлөн дэд бүтцийн аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Төрийн захиргааны гүйцэтгэх | Дэс түшмэл ТЗ-6 | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -Мэдээлэл харилцаа холбооны технологиуд (0612, 0613, 0619); -Электроник автоматжуулалт (071401, 071404-071406). | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. | |
10. | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газар, Сансрын технологийн хэрэгжилтийн хэлтэс | Сансрын технологийн хэрэгжилтийн хэлтсийн дарга | 1 | Төрийн захиргааны удирдах | Эрхэлсэн түшмэл ТЗ-3 | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; | -Электроник, автоматжуулалт (071404-071411); -Байгалийн шинжлэх ухаан (053203, 053208-Байгал орчны зайнаас тандан судлал). | Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; | -Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх; -Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
—оОо—