УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.05.09/ Чингэлтэй дүүргийн өрхийн найман эмнэлэгт Старлинк төхөөрөмж гардууллаа.
140,000 гаруй хүн амтай Чингэлтэй дүүрэгт 13 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс найман төв интернэтийн хүртээмжийг сайжруулах хүсэлтээ Ц.Баатархүү сайдад уламжилсны дагуу тэрбээр G-Mobile компанитай хамтран уг асуудлыг шийдвэрлэж, төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Старлинк төхөөрөмж нь өндөр хурдны, тогтвортой интернэтээр хангаж, телемедицин, цахим бүртгэл, алсын оношилгоо, эмч нарын сургалтыг дэмжин, өвчтөнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулна.



