Төрийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, хялбар, шуурхай хүргэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн идэвх, оролцоотойгоор Монгол Улсын 330 суманд төрийн цахим үйлчилгээний киоск машиныг үе шаттайгаар байршуулах ажлыг эхлүүлээд байна.
Эхний ээлжид, доорх 11 аймгийн нийт сумдад киоск машиныг хүлээлгэн өгөөд байна
| № | Аймаг | Сумын тоо | Одоо байгаа киоск машины тоо | Нэмэлтээр өгсөн киоск машины тоо | Нийт байршуулсан киоскны тоо |
| 1 | Bayankhongor | 20 | 3 | 20 | 23 |
| 2 | Баян-Өлгий | 14 | 4 | 10 | 14 |
| 3 | Булган | 16 | 15 | 5 | 20 |
| 4 | Govi-Altai | 18 | 5 | 18 | 23 |
| 5 | Дорноговь | 14 | 4 | 12 | 16 |
| 6 | Zavkhan | 24 | 7 | 19 | 26 |
| 7 | Orkhon | 2 | 6 | 2 | 8 |
| 8 | Selenge | 17 | 5 | 17 | 23 |
| 9 | Төв | 27 | 3 | 27 | 30 |
| 10 | Khövsgöl | 23 | 3 | 22 | 25 |
| 11 | Khentii | 23 | 3 | 22 | 25 |
Эдгээр киоск машинаар дамжуулан иргэд дараах үйлчилгээг авах боломжтой:
- Төрийн 35 төрлийн 103 үйлчилгээ
- Хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ
- Тоон гарын үсэг
- Автомашин, санхүү, эрүүл мэнд, гар утасны үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээ















