Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Алслагдсан орон нутагт интернэтийн хүртээмжийг сайжруулахад НҮБ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Якоб ван Хиердэнийг өнөөдөр /2025.04.03/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол Улс НҮБ-тай хамтран хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлсэн. Тус стратегийг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. 

НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдсэн нь хоёр талын хамтын ажиллагааны үр дүнг илтгэж байна гэв. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Үүний зэрэгцээ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “1000 AI Ambassador” төслийг олон нийтэд зарласан. Мөн эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна. Нэн ялангуяа эцэг эхийн оролцоотойгоор хүүхдүүдийн эрт илрүүлэгийн үзлэгт хамруулах ажлыг чухалчилж авч үзэж байгаа талаар онцлов.

Түүнчлэн хиймэл оюуны үндэсний судалгааны хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг төсөлд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв. 

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Якоб ван Хиердэн

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Якоб ван Хиердэн: Миний бие НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг Монгол Улсад нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар томилогдсон бөгөөд дижитал шилжилтийн хүрээнд амжилттай ажиллаж байгаад баяр хүргэмээр байна. 

Миний хувьд Суурин зохицуулагчаар ажиллаад буцахдаа тодорхой бодит үр дүн гаргахыг хүсэж байна. Тодруулбал, Монгол орны алслагдсан бүс нутагт амьдарч буй малчны хотонд интернэт хүрсэн байх гэдэг ч юм уу. Одоогоор старлинкийн үйлчилгээ ашиглан малчид интернэтийн асуудлаа шийдэж байгаа ч өртөг өндөр тул хэрхэн боломжит өртгөөр алслагдсан орон нутагт интернэтийг хүртээмжтэй хүргэх вэ гэдэгт анхаарал хандуулж буйгаа онцлов. 

Хэрэв алслагдсан орон нутагт интернэт хүртээмжтэй байвал сурагчид хол замыг туулж, дотуур байранд амьдрангаа суралцахгүй малчны хотноос дэлхийн боловсролын авах, амьдралын чанар нь дээшлэх боломж бүрдүүлнэ гэдгийг дурдав

Уулзалтын төгсгөлд, Ц.Баатархүү сайд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь

  • Харилцаа холбооны дэд бүтцийг монгол орны өнцөг булан бүрд хүргэх, 
  • Төрийн үйлчилгээнд хиймэл оюуныг нэвтрүүлж иргэдэд ойртуулах, 
  • Монгол Улсын эдийн засаг, ДНБ-д эзлэх дижитал эдийн засгийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж буйг онцлов. 

Мөн Суурин зохицуулагч Якоб ван Хиердэн НҮБ-ын Ази Номхон Далайн эдийн засаг, нийгмийн комиссоос /АНДЭЗНК/ санаачилж буй “Power of Data” санаачилгад Монгол Улсыг нэгдэхийг уриалж, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүг уг ажлыг манлайлж ажиллахыг хүслээ.

Power of Data санаачилга нь улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих, үндэсний өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлэх, болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг өгөгдөлд суурилсан шийдлүүдээр хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх ач холбогдолтой юм. 

Other news

Инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапуудыг дэмжих бодит орчныг бий болгох зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх,

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ