Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Нээлттэй өгөгдлийн чиглэлээр ажиллаж буй олон системүүдийг нэгтгэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Инновац, цахим бодлогын байнгын хорооны ээлжит хуралд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор 59 байгууллагын 691 төрлийн нээлттэй өгөгдлийг ил тод байршуулахаар батлуулсан. Бид ямар байгууллага нь цаг хугацаандаа мэдээллээ оруулж байгаа эсэхийг хянаж улирал тутам дүгнэдэг. 

2025 оны 04-р сарын 01-ний өдрийн байдлаар нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд нийт 59 байгууллага сүүлийн хоёр жилд 6,010 өгөгдөл байршуулахаас 53 байгууллага 2,777 өгөгдлийг байршуулсан ба тус өгөгдлийг иргэд, олон нийт 23,690 удаа татан авсан байна. Үүнээс

  • Гаалийн ерөнхий газар,
  • Цагдаагийн ерөнхий газар,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам,
  • Харилцаа холбооны зохицуулах хороо,
  • Улсын ерөнхий прокурорын байгууллагууд нээлттэй өгөгдлөө бүрэн гүйцэт, хугацаанд нь шинэчлэн байршуулсан байна.

Өнөөдрийн байдлаар нээлттэй өгөгдлийн чиглэлээр opendata.gov.mn, shilen.gov.mn, opendataburtgel.gov.mn, opendatalab.mn, sudalgaa.gov.mn, 1212.mn, 1313.mn, dashboard.gov.mn гэх мэт олон байгууллагын олон систем, платформ ашиглаж байна. Тэдгээр системүүдийг нэгдсэн бодлогоор зохион байгуулах, иргэд олон нийт нэг эх сурвалжаас мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх, хиймэл оюуны тусламжтай тооцоолол хийх, өгөгдлийн засаглалыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарч байна. 

Иймд, нээлттэй өгөгдлийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгохын тулд төрийн байгууллагуудын баазаас тухайн хүн, хуулийн этгээдийг таних боломжгүй болгон хөрвүүлж автоматаар нээлттэй болгох боломжийг нээх зорилгоор төрийн их өгөгдлийг байгуулах ажлыг эхлүүлээд байна. 

Мөн өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандарт, технологийн дэвшилд нийцсэн аналитик чадамж хөгжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “Үндэсний өгөгдлийн стратеги”-ийг батлуулахаар холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн гэдгийг онцлов. 

Other news

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац,

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ