Монгол Улсын Засгийн газраас төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй тодорхой үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг хуульд заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх ба уг хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байх” зохицуулалтын нэмж, мөн хуульд хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавихаар хуульчилсан.
Уг зохицуулалтын дагуу аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох, түүнд хяналт тавихад баримтлах шаардлага, стандартын төсөлд олон нийтийн саналыг авч байна.
Та бүхэн саналаа solongo@mddic.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлж, хамтран ажиллана уу.
Шаардлага, стандартын төсөлтэй танилцах бол ЭНД дарна уу.