Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд 5G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 5G сонгон шалгаруулалтыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зарлалаа.
Энэхүү сонгон шалгаруулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны зориулалтаар радио давтамж ашиглан харилцаа холбооны үйлчилгээ (яриа, дата, мессеж) эрхлэгчийг оролцохыг урьж байна.
Хүснэгт 1: Радио давтамжийн зурвасын нөөц
№ | Радио давтамжийнзурвас (МГц) | Зурвасын өргөн (МГц) | Хамрах хүрээ |
1 | 3300-3400 | 100 | Улаанбаатар хот болон 21 аймаг, сум, багийн нутаг дэвсгэрт |
2 | 3500-3600 | 100 | |
3 | 3600-3700 | 100 | |
4 | 3700-3800 | 100 | |
5 | 3800-3900 | 100 | |
6 | 3900-4000 | 100 |
Хүснэгт 1-д заасан зурвасаас нэг үйлчилгээ эрхлэгчид нэг 100МГц өргөнтэй зурвасыг хуваарилж, олгоно.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх бүхий этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүсэлт гаргаж, цаасан болон цахим хэлбэрээр авах ба зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төсөл (цаашид “төсөл” гэх) ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Шуудангийн хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг,
Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот
14201-0033, Монгол Улс.
Утас:+976-11-304258, 1800-1858