Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү УБЕГ-ын дарга У.Болдхүү тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, төрийн цахим үйлчилгээнд тулгамдаж буй саад бэрхшээлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. 

УБЕГ -ын үйлчилгээ нь иргэд болон хуулийн этгээдийн дунд хамгийн эрэлттэй байдаг. Иймд тус байгууллагын үзүүлж буй цахим үйлчилгээ болох хүүхдийн гадаад паспорт дахин захиалга, гадаад паспорт захиалахад чанартай зураг илгээх,  лавлагаа, тодорхойлолтыг англи, солонго хэл дээр гаргадаг болох, нас баралтын бүртгэлийг цахимжуулах зэрэг иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг үйлчилгээнүүдийг цахимжуулахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, дараарх 13 чиглэлд хамтран ажиллахаар тогтов. Үүнд: 

  1. Хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээнд “блокчэйн” технологи нэвтрүүлэх;
  2. Суурь мэдээллийн сангийн нөөцийг Дархан-Уул аймагт байрлах нөөц төвд байршуулах;
  3. Үндсэн системд нийлүүлдэг “API” сервисүүдэд өөрчлөлт хийгдэх, тасалдал, саатал үүсэхэд урьдчилан “мэдэгдэх” тогтолцоог бүрдүүлэх;
  4. “G-Sign” тоон гарын үсгийн системийг Танилт, нэвтрэлт (ДАН)-ийн системтэй нэгтгэх, тоон гарын үсгийн олголтыг эрчимжүүлэх;
  5. И-Бизнес платформын үйл ажиллагааг иж бүрэн болгож сайжруулах, бодит цаг хугацаанд мэдээлэл солилцох;
  6. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан үзүүлж буй үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах /хүүхдийн гадаад паспорт дахин захиалга, гэрлэлт дуусгавар болгох, гадаад паспортын чанартай “зураг” илгээх, API сервисүүдэд талбар нэмэх гэх мэт/.
  7. Лавлагаа, тодорхойлолтыг англи, солонгос зэрэг бусад хэл дээр гаргах;
  8. Нас баралтын бүртгэлийн процессыг бүрэн цахимжуулж, бодит цаг хугацаанд салбар хооронд мэдээлэл солилцох;
  9. Эд хөрөнгийн барьцааны гэрээ, түүний өөрчлөлтийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх /барьцаалбартай, барьцаалбаргүй/ үйл ажиллагааг цахимжуулах;
  10. Улсын бүртгэлийн “Киоск” машинд төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн цахим үйлчилгээний 24/7 цэгт байршуулах;
  11. Шүүхийн байгууллагын шийдвэрийг цахим хэлбэрт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох;
  12. “Opendata.gov.mn”-д улирал бүр нээлттэй өгөгдөл байршуулах;
  13. Улсын онцгой комиссын салбар дундын мэдээллийн систем, Нээлттэй мэдээллийн “Shilen.gov.mn” зэрэг системүүдтэй бодит цаг хугацаанд мэдээлэл солилцох холболт хийх.

Other news

Цахимд_хэвшье_Дархан_Уул_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Дархан-Уул аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Дархан-Уул аймаг дахь

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ