Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монголын радиог Япон машинд сонсох боломжтой боллоо

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 700,000 гаруй машин өдөрт хөдөлгөөнд оролцдог бол үүний 500,000 гаруй нь япон стандартын машин эзэлж байна. 

Япон машинтай иргэд монголын радиог сонсохын тулд машиндаа 130,000 гаруй төгрөгийн үнэтэй нэмэлт төхөөрөмжийг суурилуулдаг байсан. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэж, Радио телевизийн үндэсний сүлжээний мэргэшсэн өндрийн инженер, техникийн албан хаагчид монголын радиогийн өргөн нэвтрүүлгийн FM106.0, FM100.9 долгион дээр дамжуулдаг 1, 2 дугаар сувгийг FM82.9, FM76.1 -ын дунд давтамж дээр антен фидерийг шинээр суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал Ж.Энхбат 

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд япон машинтай иргэд нэмэлт төхөөрөмж суулгахгүйгээр үндсэн радио хүлээн авагчаар Монголын радиог шууд сонсох боломжтой боллоо.

Дээрх ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь хэт богино долгионы дахин дамжуулах станцын хамрах хүрээг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т шаардлагатай шинээр суурилуулах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн. Цаашид орон нутагт автомашиндаа монголын радиог сонсох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Монголын радиог иргэд машиндаа шууд хүлээн авснаар иргэд улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, замын  түгжрэл, цаг агаар зэрэг цаг үеийн мэдээ, анхааруулга зэрэг чухал мэдээллийг саадгүй авах боломж бүрдэж байна.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. ​Төр-Хувийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ