Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Төрийн албанд хүн цаг их зарцуулдаг, хүнээс хамааралтай алдаа гарах эрсдэл өндөр ажил, чиг үүргүүдийг автоматжуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах ажлыг эхлүүлэн, салбар бүрийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлт авч байна. Энэ хүрээнд өнөөдөр 13 яам, 19 агентлагийн 52 албан хаагчидтай хиймэл оюуны үндэсний стратегийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Яам, агентлагууд мэдээлэл технологийн мэргэжилтний хомсдолтой, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа нь асуудал дагуулдаг

Хэлэлцүүлэгт оролцсон албан хаагчид дараах саналыг илэрхийлэв. 

  • Яам, агентлаг хооронд мэдээлэл солилцох, өөрсдийн өгөгдлийг чанаржуулах, өгөгдлийн интеграц хийх цогц ажлыг тусгах. 
  • Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллах бодлогыг тусгах. 
  • Яам, агентлагуудын төсөвт хиймэл оюуны үндэсний стратегийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгайлан тусгах. 
  • Хиймэл оюуныг ашиглан хүн цаг их зарцуулдаг, эсхүл хүнээс хамаарсан алдаа гарах магадлалтай  ажил, чиг үүргийг автоматжуулах ажлыг эхлүүлэх.

Улс орнуудад иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хүргэх хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюуныг түгээмэл ашиглаж байна. Мөн аливаа салбарын сургалт, багшийн үйл ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарт өвчний оношилгоо, нийгмийн эрүүл мэндийн урьдчилсан таамаглал боловсруулах ажил ч өрнөж байна. Улмаар эрх зүйн салбарт хүн, хуулийн этгээдэд эрх зүйн дүгнэлт, зөвлөмж боловсруулан өгөхөд ч ашиглаж байна. Энэ мэтээр хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах явцад 13 яам, 19 агентлаг, ШУА-ийн эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулиудын төлөөлөл болон хувийн хэвшлийн төлөөлөл саналаа өглөө. “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” анхдугаар чуулган 2-р сарын 13-нд Төрийн ордонд болно

Other news

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС-ийн сурагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулав

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбар байгууллага болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын холбогдох албаны төлөөлөл Говь-Алтай аймгийн

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана 2022.09.21 Уул уурхай, хүнд

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ