Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо

2022.01.11

Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн цахим үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар томиллоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр ажилласан юм.

Other news

Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид цахим ур чадварын мэдлэгээ дээшлүүллээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2023.09.15) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, мэдээлэл солилцлоо. Сургалтад Баянхонгор аймгийн төрийн 23 байгууллагын төлөөлөл болон сумдаас танхим болон цахимаар нийт 100 гаруй албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.

ЦХХХЯ-ны албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдон ажиллаж буй ЦХХХЯ-ны нийт 18 албан хаагч өнөөдөр /2023.04.07/ тангарагаа өргөлөө. Ёслолын ажиллагааг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Төрийн жинхэнэ албан хаагч болж нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж байгаа албан хаагчдадаа баяр хүргэе. Төрийн албыг түүчээлэн улс эх орныхоо ирээдүйг гэрэл гэгээтэй авч явах хүндтэй үүрэг хүлээсэн залуус та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрт хүлээсэн үүргээ хэлбэрлэлтгүй биелүүлж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан хичээн зүтгэж, шинэ хандлага, шинэ зарчим, шинэ цаг үе, эерэг өөрчлөлтийг төрийн албанд авч ирнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, мэргэшсэн цомхон, оновчтой төрийн алба, тогтолцоог бий болгох, үйл ажиллагааны үр дүн, оновчлолыг сайжруулах ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хүний нөөцийн газрыг шинээр байгуулсан. Засгийн газрын хүний нөөцийн нэгдмэл тогтолцоо бүрдсэнээр боловсон хүчний бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлд дорвитой үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны оролцоотойгоор Засгийн газрын хүний нөөцийн цахим системийн хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Мэргэшсэн, ёс зүйтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, гагцхүү хуульд захирагдан, иргэддээ хоёргүй сэтгэлээр үйлчлэн, бусдыг манлайлан ажиллахыг хүсэн ерөөж, нийт албан хаагчдад ажлын амжилт хүслээ.

”E-mongolia 4.0” системийн шинэчлэлийг МУ-ын Ерөнхий Сайд Л.Оюун-эрдэнэ болон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа E-Mongolia-н хамт олонтой өрнүүлж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран нар “E-Mongolia” системийн шинэчлэлийг танилцууллаа. Хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэх бөгөөд зөвхөн үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан нь “4.0” шинэчлэлийн онцлог юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлтэй холбогдуулан хэлсэн үгэндээ дараах саналуудыг илэрхийллээ. Үүнд: -МУ-ын нэгдсэн платформыг хөгжүүлэх, -Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хаягжилт, төрийн үйлчилгээ зэрэг асуудлуудыг НЗДТГ-тай хамтран шийдвэрлэх, -Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хамтран хийх -Төрийн байгууллагуудын бичиг цаас солилцоог цахимжуулах, -Төлбөр тооцооны нэгдсэн системийн шийдлийг E-Mongolia-г түшиглэн төр, хувийн хэвшил хамтран боловсруулах зэрэг саналуудыг хэллээ. Мөн бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд цахим шийдлийг эрхэмлэх зэрэг санаачлагуудыг МУ-ын ЗГ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.