Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно

2022.12.12

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана.

Other news

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСУ-ын Инха их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСУ-ын Инха их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. БНСУ нь ухаалаг хотуудын анхдагчдын нэг гэдгээрээ олон улсад алдартай. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг хэрхэн дэвшилтэт технологи инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр шийдвэрлэх талаар талууд санал солилцов.   Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү асуудлыг судалж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ц.Баатархүү: AI-ийг шийдвэр гаргалтад ашиглахад өгөгдлийг эргэлтэд орууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газартай хамтран “Монгол Улсын Үндэсний өгөгдлийн засаглал болон Дижитал засаглал” олон улсын хурлыг энэ сарын 3-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өгөгдөл нь мэдээлэл, факт, тоо эсвэл дүн шинжилгээ хийхэд ашиглагддаг бөгөөд тэдгээрийг компьютерт хадгалах, боловсруулах, дүн шинжилгээ хийх замаар мэдээлэл болгон хувиргадаг. Жишээлбэл, тоо, текст, зураг, дуу болон бусад хэлбэрин мэдээллийг өгөгдөл гэж нэрлэж болно. Өгөгдлийг цуглуулах, хадгалах, боловсруулж ашиглах хүчин чадал нь дэлхийн эдийн засагт үсрэнгүй хөгжлийн хаалгыг нээж байна. Олон улсын түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор тавьж, хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Иймд дэлхийн улс орнууд өгөгдлийн тогтолцоо, засаглал, удирдлагыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг сүүлийн жилүүдэд гаргаж, ирээдүйд өрсөлдөх чадвар, төрийн шийдвэр гаргалт, үйлчилгээг сайжруулахыг зорих болжээ. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын хувьд хиймэл оюуныг төрийн шийдвэр гаргалтад ашиглахад өгөгдлийг эргэлтэд оруулсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрд буй 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг олон нийтэд ил тод болгохоор баталсан. Тус өгөгдлийг нэгтгэх, төрийн шийдвэр гаргалтад ашиглах дата архитектурыг хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах шаарлагатай байна. Цаашид хиймэл оюуны эрх зүйн орчныг бий болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна” гэдгийг онцлов. НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра “Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд өгөгдлийн засаглал чухал үүрэгтэй. Үндэсний өгөгдлийн санг хөгжүүлэх санаачлагыг (Power of data initiative) бий болгож байна. Энэ нь өгөгдлийн ач холбогдол, нөлөөллийг (power of data) хэрхэн өөрийн эдийн засагтаа ашиглах, хэрэглэх талаар бодож буй бүхий л улс орнуудтай холбогддог. Дижитал орчинд өгөгдөл нь Megabyte, Gigabyte-аас Zettabyte-аар хэмжигдэж байна. Иймд, өгөгдлийн засаглалын үр дүнтэй байгаа эсэх, ялангуяа хиймэл оюун болон бусад Emergency technology-ийн хэрэглээтэй холбоотойгоор өгөгдлийн засаглалыг үр дүнтэй ашиглаж байгаа эсэхийг ярилцах хэрэгтэй байна. Тиймээс, Монгол Улсын хувьд өгөгдлийн засаглал, үзэл баримтлалыг үр дүнтэй боловсруулах, хөгжүүлэх чадавх бэхжүүлэхэд маш чухал үе дээрээ байна гэж харж байна” хэмээн дурдлаа. Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд шинэчлэлийн бодлого боловсруулах, институт хоорондыг уялдуулах, манлайлах, өгөгдлийг үүсгэх, шинжлэх, нэгтгэх гэх мэт процессийг хөгжүүлэх, түүнчлэн шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэхүү хурлын хүрээнд төрийн болон олон улсын байгууллагууд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн төлөөллүүдийн өгөгдлийн засаглалын талаарх ойлголтыг нэгтгэх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан цаашид идэвхтэй хамтран ажиллах бүх боломж, гарцыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүд, ТОП-100 аж ахуй нэгж, эрдэмтэн судлаачдад AI стратегийг танилцуулах ажлыг эхлүүллээ

Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам “Их Өгөгдөл, Хиймэл Оюуны Үндэсний Стратеги”-ийг амжилттай боловсруулж дууслаа. Уг стратегийг Засгийн газарт өргөн барихаас өмнө УИХ-ын гишүүд, ТОП-100 аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид болон холбогдох салбарын төлөөлөлд өргөн хүрээнд танилцуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд, өнөөдөр буюу 2025 оны 5-р сарын 19-ний 16:00 цагт ШУА-ийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн судлаачдад “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг танилцуулж, хэлэлцүүлнэ.  Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн алсын харааг дараах байдлаар томьёолсон байна. Тодруулбал,  Үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлсэн үндэстэн болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болно.  Энэ хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд: Хиймэл оюуны үндэсний стратегийг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд:  Хиймэл оюуныг нэн тэргүүнд нэвтрүүлэх салбарууд Хиймэл оюуны чиглэлээр Монгол Улс ойрын гурван жилд хийх ажил: